Гайхах хэрэггүй. Архинаас болж сэтгэцийн гажигтай, эрэмдэг зэрэмдэг хүүхэд төрсөөр байна. Эр эм хоёр согтуудаа хүүхэд олсон бол энэ нь урагт аймшигтай нөлөөлдөг. Ямар сайндаа оросууд жаахан гажигтай хүүхдийг, “воскресенский ребёнок” гэж нэрлэдэг. Бямба, ням амралтын өдрүүдэд их архиддаг. Тийм үед олдсон хүүхдүүд ямар нэгэн удамшлын өвчтэй, гажигтай төрдөг аж. Хурим хийсэн анхныхаа шөнө бэлгийн харьцаанд орохдоо болгоомжил. Учир нь ямар нэг хэмжээгээр архи ууж амссан байх магадлалтай. Анагаах ухааны үүднээс жил дараалан үр хөндүүлэхийг хориглодог. Мөн гурваас дээш удаа үр хөндүүлэхийг хязгаарлах хэрэгтэй гэдгийг ч санахад илүүдэхгүй биз ээ.
Д.Сэндэр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )