Тод өнгийн үсний будгууд илүү аюултай

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 24

Орчин үед үсээ буддаггүй эмэгтэй хүн ховор болсон. Гэхдээ гоо сайхан харагдах гэж эрүүл мэнддээ аюул учруулж буйгаа мэддэг ч, тэр бүр тоодоггүй. Үсний будгийг гурав ангилдаг бөгөөд угаагаад арилдаггүй, сарын дараа арилдаг будаг, мөн өнгө оруулагч буюу шампунь, гель, бальзам гэдэг. Аль ч будгаар будсан Их Британийн эрдэмтдийн нээлтийг санаж явахад гэмгүй аж. Сайн дураар судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийг тэд олон жилийн турш хянажээ. Ингэхэд үсний будаг элгэнд шууд муугаар нөлөөлдөг болохыг тогтоосон байна. Учир нь үсний будгийн бүтцэд орсон бодисууд элэгний хатуурал үүсэхэд нөлөөлдөг аж. Лабораторийн судалгаагаар элгэнд хортой ийм бодисууд бараг бүх үсний будганд байдаг бөгөөд таваас илүү жил сар тутам үсээ будаж байсан эмэгтэйчүүд элгэндээ маш их хор учруулдаг гэсэн дүгнэлт гаргажээ. Ялангуяа, ягаан, цэнхэр, ногоон зэрэг тод өнгийн будгууд илүү аюултай болохыг анхааруулсан байна. Мөн эдгээр өнгийн будгуудын химийн найрлагад арьсанд харшил үүсгэх бодис ордог аж. Түүнээс гадна хавдрын чиглэлээр ч судалгаа хийсэн байна. Калифорнийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар, үсний будаг хорт хавдар үүсгэх, тэр дундаа умайн хүзүүн хавдар үүсгэдэг болох нь тогтоогджээ. Хамгийн энгийн өнгийн будагч ийм муу үр дагавар үүсгэдэг нь үсний өнгийг өөрчилдөг химийн нэгдэлтэй холбоотой. Үсний будаг мөн цусны цагаан бөөмийгустгах аюултай. Гэхдээ 1980-аад онд үйлдвэрлэж байсан үсний будгуудыг бодоход орчин үед эрүүл мэндэд нөлөөлөх бодисуудыг багасгахыг хичээж байгаа нь сайшаалтай. Хүний биед байдаг тунгалаг шингэнийг гэмтээдэг хавдар мөн л үсний будгаас үүдэлтэй. Гэхдээ үсээ ойр ойрхон, ялангуяа, хар өнгөөр буддаг эмэгтэйчүүд үүнд илүү анхаарах хэрэгтэй. Үсний будаг мөн харшил үүсгэж, энэ нь цааш өөр эрхтнүүдэд ч нөлөөлөх аюултай тул хүний биеийн хамгийн мэдрэмтгий газар болох чихнийхээ ар хэсэгт багахан түрхэж үзээд, гайгүй бол хэрэглэж болохыг анхаарна уу.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Awya(66.181.185.156) 2024 оны 09 сарын 01

Yaj awah we

0  |  0
Top