* Та шүршүүрт орвол бие төдийгүй сэтгэл санаа сэргэнэ. Эхлээд бүлээн усанд, дараа нь хүйтэн ус гэх зэргээр 2-3 удаа давтана. Хүйтэн усаар сүүлд нь биеэ зайлж, үслэг зөөлөн алчуураар биеэ арчина. Та хэдхэн минутанд залуужиж хүч тамираа нөхөж чадна.
* Аяга өтгөн цайг нимбэгтэй уу. Мөн жаахан шоколад идэх хэрэгтэй. Энэ бол ядаргаа, бухимдлыг тайлах сайн арга, биеийг илчлэг, энергиэр дор нь хангана, үүний дараа чихний гэдсэнд иллэг хий, ялангуяа ямар нэг үнэртэн тос түрхвэл агшин зуур үр дүн нь илэрнэ. Чихний гэдсэнд иллэг бүх бие организмд хүчтэй нөлөөлдөг, та үдшийн турш эрч хүчтэй, цовоо сэргэлэн байх болно.
* Ууттай цайг хөргөгчинд хэдэн минут байлгаад нүдэндээ тавь, эсвэл цайны ханданд хөвөн дүрж болно. Сандлаа налж суун, биеэ сулла, тайвшир, ямар нэг аятайхан юм бод. Таван минутын дараа таны нүд өдөр болгон найман цагаас багагүй унтдаг юм шиг, өглөөнөөс орой хүртэл компьютерын ард суудаггүй мэт, дандаа цэвэр агаарт зугаалж, спортоор хичээллэдэг мэт харагдах болно. Цайны оронд зовхи ба нүд орчмын арьсанд төмс үрээд тавьж болно.
* Дараа нь нүүрэндээ маск тавь. Цөцгий, зөгийн бал, хэрэв хуурай арьстай бол ургамлын тос түрхээрэй. Дараа нь буцалсан бүлээн усаар угаана.
* Та нүүрээ 10 минутанд будаж амжина. Хэрэв та шүршүүрт орохдоо нүүрний будгаа арилгаагүй бол сүүн шингэнээр арчиж, тоникоор арчина. Нүүрээ буцалсан усаар дараа нь хүйтэн усаар зайлаарай. Одоо нүүрэндээ тос түрхэнэ. Хамгийн сайн нүүр будалт бол будаагүй мэт сэтгэгдэл төрүүлэх билээ.
* Нүүр, хүзүүндээ тональ кремийг хурдан бөгөөд тэгш түрхэнэ. Нүдний доорхи хөх, мөн сэвхээ маск харандаагаар будаж далдална.
-Сормуусаа хүрэн өнгөөр будвал илүү аятайхан бодит харагдана.
-Уруулын будгийг тусгай бийрээр будвал илүү гоёмсог нарийхан будагдана. Мөн удаан тогтдог.
-Хумсны маникюр хийх завгүй үед хумсны хэлбэрээ өөлж засан уруулын будагтай адил өнгийн лак түрхээрэй. Хэрэв гарын доор тийм лак байхгүй бол өнгөгүй лак түрхээрэй, яарч сандраад тэгш бус түрхсэн ч анзаарагдахгүй.
* Yнэртэй усыг хэтрүүлж түрхэх хэрэггүй, чихний ард, тохойн нугалаа, сарвуу, хүзүүндээ хэдхэн дусал түрхэхэд хангалттай. Та одоо өөрийгөө толинд хар, энэ гоё сайхан бүсгүй бол та, өөртөө итгэл төгс, үзэсгэлэнтэй харагдаж байгаа мэдрэмжээ бүхэл үдшийн турш хадгалаарай, бусад хүмүүст ч энэ мэдрэмж “халдана”.
Р.Слава
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )