БНАСАУ-аас хогтой уут дүүжилсэн 150 гаруй агаарын бөмбөлгийг хоёр Солонгосын хил давуулан нисгэжээ.
Өмнөд Солонгосын хэвлэлүүдэд мэдээлснээр агаарын бөмбөлгүүдэд хуванцар сав, дууссан батарей, мал, амьтны ялгадас зэрэг хог хийсэн байсан гэнэ. Хойд Солонгосын энэ үйлдэл олон улсын хууль дүрмийг зөрчиж, Өмнөд Солонгосын иргэдийн аюулгүй байдалд заналхийлж байгааг БНСУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдэгджээ.
Өмнөд Солонгосын эрх баригчид ийм агаарын бөмбөлөг олдвол цагдаагийн байгууллагад мэдэгдэхийг иргэддээ зөвлөсөн байна.
Сэтгэгдэл ( 1 )
Оросыг дагасан улсууд орк л байдгийн жишээ юм.