Замын осолд орсон хүнийг ойрхон байсан зоогийн газарт оруулжээ. Жаахан архи цутгаад өгчих гэхэд осолд орсон хүн,
-Жаахан хэрэггүй. Тун хүнд осолд орсон юм чинь шилээр нь аваад ир гэв.
**************************
Халамцуу загасчин гол дээр ирж мөс цоолохоор өрөмдөв. Гэтэл хаа нэгтэйгээс "Энд загас байхгүй, давтъя, байхгүй." Мань эр уурсаж,
-Чи хэн бэ? Хаанаас яриад байна вэ гэж хашгирвал,
-Мөсөн гулгуурын радио узелээс ярьж байна гэжээ.
**************************
Нэгэн эр гэртээ байнга согтуу ирдэг бөгөөд хэл ам гаргалгүй шууд л эхнэрийнхээ хажуугаар ороод унтаад өгдөг байж. Нэг удаа арай гайгүйхэн ирээд заншлаараа эхнэрийнхээ дэргэдүүр хэвтээд хартал арай л олон хөл хөнжлөөс нь цухуйж харагдана гэнэ.
-Нэг, хоёр, гурав, дөрөв, тав, зургаа арай ийм болох ёсгүй дээ. Босч зогсож байгаад тухтайхан тоолдог хэрэг ээ. Мань эр босч зогсоод хөнжлийн завсраар цухуйх хөлийг тоолж гарав. Нэг, хоёр, гурав, дөрөв зүйтэй ийм байх ёстой гэснээ буцаад хэвтээд өгчээ.
**************************
Манай нөхөр дэлгүүр рүү хоёр дахь лонх юмаа авахаар явсан хойгуур Костя бид хоёрын хооронд гэнэтийн хайр үүсэв.
Эхнэр нь "Чиний өмнө хоёр сонголт байна. 1-рт нь, архи уухаа болиод энэ гэрт амьдар, эсвэл хэдэн шил архины мөнгө аваад бүрмөсөн зайл" гэжээ. Нөхөр нь удаан бодож зогссоноо, "Чи надад тэгээд хэдэн шил архины мөнгө өгөх юм
бэ?
**************************
Гурван согтуу өөдөөс нь цагдаа ирж явахыг хараад шал согтсон нэгийгээ дундаа хийж номхон зогсоод цагдааг ирэхээр нь:
-Бид хоёр ч бараг уугаагүй л дээ. Харин энэ маань жаахан согтчихож.
-Та хоёр ч мөн нэг их уугаагүй юм шиг байна. Наад хүнээ ядаж хөлөөр нь зогсоочихооч гэжээ.
***************************
Шалбааг дотор хэвтэх согтуу хүн дээр нэг цагдаа ирж:
-Яахаараа ингэж хэвтдэг билээ.
-Нөхөр минь уурлаад яах вэ?
-Юу-уу? Галуу гахайд нөхөр болдоггүй биш үү?
-Ойлголоо. Одоохон нислээ шүү.
***********************
Хоёр нөхөр архи ууж сууна.
-Манай авгай ч дүүрсэн банзал юмаа.
-Яаж байна?
-Амралтнаас цахилгаан өгчихөөд ирэхэд л нууцтайгаа байж байгаа юм даа. Тэгээд хэсэг бодолхийлснээ "Хөөрхий минь цахилгаан аваагүй ч юм билүү..."
*****************************
Согтуу эр уначихгүйн тулд хашаа түшин арай ядан явна. Гэтэл яг түүний замд хашааны ёроолд бас нэг согтуу гайхал хэвтэж байлаа.
-Чи намайг хүндэлж байна уу гэхэд нөгөөх нь:
-Би чамаар бахархаж байна.
*****************************
Танил хоёр тааралдаад:
-За, бие данги биз дээ?
-Гайгүй дээ. Бие муудахаар -"түргэн" ирээд аваад явчих юм. Арай гайгүй үед нь цагдаа нар "эрүүлжүүлэх" рүүгээ аваад явчих юм...
****************************
Долоо хоног тасралтгүй наргичихдаг хоёр гар байж. Тэгээд хоорондоо баасан гарагт шараа тайлж байх санаатай "Хоёулаа “ү” үсэг орсон гарагт ууж байя" гэж тохиролцжээ. Гэтэл хоёр дахь өдөр нэг нь нэлээн халамцчихсан явахыг хараад нөгөө нь,
-Яагаад уув гэхэд
-Өнөөдөр "Мүгмар" гараг ш дээ гэжээ.
****************************
Согтуу эр гудамжинд:
-Уучлаарай, замын нөгөө тал хаана байгааг хэлээд өгөхгүй юу? гэхэд хүмүүс
түүнд зааж өгөв.
-Эд лав солиорцгоосон байх. Тэр талд очихоор энд байгаа гээд байдаг...
****************************
Эмч:
-Би таны өвчний оношийг бүр олохоо болилоо. Бодвол архинаас л болж байгаа байх л даа.
Өвчтөн:
-Тэгвэл би таныг маргааш эрүүл болохоор чинь ирье дээ.
****************************
Алс бөглүү тосгонд урилгаар ирээд амарч буй жуулчин эрийг нөхөр нь өөрийн
жороор бэлтгэсэн шарзаар дайлжээ. Нөгөөх нь ганц хундагыг уумагцаа царай нь нэг хувхайрч, нэг ногоорсноо:
-Энэ хор чинь хэдэн хэм чанга эд вэ? гэхэд шарзны эзэн:
-Чухам хэдэн хэмийг нь мэдэхгүй юм. Гэхдээ л нэг шил нь арван хоёр зодоон,
нэг хүн амины хэрэгт элбэг хүрдэг юм.
-Ааяаяа...
************************
Нэг согтуу эр замаар явсан эмэгтэйг зогсоогоод,
-Уучлаарай. Миний духан дээр хэдэн булдруу байна вэ гэж асуухад эмэгтэй:
-Гурван булдруу байна гэвэл,
-Аан, хоёр шонгийн модны дараа гэртээ харих юм байна. За баярлалаа гэв.
************************
Айлд ирж хоносон халамцуу хархүү охин руу нь мөлхөж өвөрт нь оржээ. Тэгээд түүнийг илж таалж байснаа шивэгнэн,
-Чамд хөх байдаг уу?
-Байдаг.
-Бөгс байдаг уу?
-Байдаг.
-Тэгвэл чи тэднийгээ яагаад биедээ авч явдаггүй юм бэ гэж гайхжээ. Тэгтэл андуураад аавынх нь өвөрт орчихсон юмсанж.
************************
Архичны тоог яаж цөөрүүлэх вэ?
-Архины үнийг хямдруул. Одоо нэг шилийг гурван хүн дундаа авч байна. Тэгвэл хоёр хүн авдаг болно.
************************
Хоёр эр дарс ууж сууна. Тэд нэлээд халаад танилцаж яриа дэлгэжээ.
-Бодоод үз л дээ. Нэг удаа шөнө оройхон гэртээ ирж, унтлагын өрөөндөө орсон чинь авгайн маань нүд нэг л жоготой гялтганаад байлаа. Би сэжиг авч хөргөгчөө нээсэн чинь шил архийг маань уучихсан байсан шүү.
************************
Бааранд сууж байсан согтуу эр таазнаас өлгөөтэй хөргөх сэнс эргэлдэхийг харж байснаа.
-Пөөх, цаг яасан түргэн өнгөрдөг юм бэ гэж дуу алдаад ухасхийн гарч оджээ.
*************************
Архинд дуртай хоёр эр бүтэн хоёр өдөр наргиж гэнэ. Шооч нэг нь нөгөө нэгнээ унтах зуураа бөгс рүү нь булууны яс чихчихжээ. Гурав хоногийн дараа хоёр найз уулзахад чихүүлдэг нөхөр:
-Дахиж л уух юм биш. Гардаг яс нь гарсан уу, гардаггүй нь гарав уу нэг яс гараад ирэхээр нь буцаагаад чихчихлээ гэж гэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )