Цэргийнхэн төмрийн бизнест улайрч байх шиг байна. Оросоос байлдааны Миг-29 загварын хуучин онгоц худалдаж авах сургаар ашиглалтаас гарсан гэх Миг-21 онгоцуудаа хэрчиж, махлан Хятад руу төмрийн хаягдалд ачуулах гэж байгаа ажээ. Өнгөрөгч өвлөөс хойш “Металл опт” компаний хашаан дотор 20 гаруй Миг-21 онгоцны мотор, их биеийг хүнд даацын машинаар ачиж авчран тайрч, жижиглэж эхэлсэн байна. Урьд нь бас Баянзүрх дүүргийн нэгэн айлын хашаанд нэлээд хэдэн ийм онгоцны моторуудыг хадгалж байжээ. Энэ ажилд БХЯ-ны харъяа “Транс сэргэлт” компаний ажилчид ч оролцсон гэнэ. Байлдааны эдгээр онгоцуудыг хэрвээ задалж, гадаад улс орон руу төмрийг нь ашиглуулахаар илгээх гэж байгаа бол Оросын мэргэжлийн байгууллагуудаас зөвшөөрөл авах ёстой юм байна. Учир нь Орост үйлдвэрлэгдсэн онгоцуудыг гурав дахь орон руу гаргах болвол ийнхүү зөвшөөрүүлсний дараа мэргэжлийн хүмүүс нь ирж өөрсдөө задалж өгөх хууль, журамтай байдаг ажээ. Гэтэл Миг-21 онгоцуудыг “Казино” Д.Энхбаатарын шийдвэр, оролцоотойгоор тийнхүү төмрийн хог руу ачуулах гэж байгаа тухай албаны зарим эх сурвалжууд мэдээллээ. Д.Энхбааар урьд нь “Транс сэргэлт” компанид ажиллаж байсан бөгөөд одоо генерал цол зүүгээд БХЯ-нд газрын даргын алба хашиг байгаа том гар. Түүний заавраар ийм хар бизнест цэргийнхэн татагдан оржээ.
Х.Тулга
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )