До.Чулуунбаатар батлан даалтад гарлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 25

“Улаанбаатар таймс" сонины хувьчлалын хүрээнд хуучнаар Д.Сүхбаатарын нэрэмжит хэвлэх үйлдвэрийн хувьчлал хууль бус болсон гэсэн үндэслэлээр дөрвөн сар саатуулагдаад байсан "Улаанбаатар таймс" сонины эрхлэгч, МУСГЗ, сэтгүүлч До.Чулуунбаатар өнгөрөгч баасан гарагт батлан даалтад гарлаа. Хэвлэх үйлдвэрийн хувьчлалын асуудлаас болж хууль хяналтынхан хэд хэдэн хүнийг асууж байцааж, хоёр ч хүнийг хорьж цагдсаны нэг нь До.Чулуунбаатар юм. Түүнийг дөрвөн cap хэртэй хорьсон бөгөөд дээрх хугацаанд хэд хэдэн удаа байцаалт авсан билээ. Тэрбээр хоригдож байх хугацаандаа бясалгал хийж өөрийгөө тайвшруулж байсан учраас эрүүл мэндэд нь ноцтой хохирол учраагүй, харин зүүн нүдний хараа нь эрс муудсан хэмээн ярьж байсан юм.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top