Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны хооронд байгуулсан Санамж бичгийн хүрээнд хөдөлмөрийн гэрээгээр БНСУ-д 5000 хүнийг авахаар болсон. Тэгвэл энэ сарын 25, 26, 27-нд Солонгос улсад ажиллах хүсэлтэй иргэдийг хэлний шалгалтанд бүртгэх юм. Бүртгүүлэхээр очихдоо гадаад паспорт, иргэний үнэмлэхний хуулбар, сүүлийн зургаан сард авахуулсан 3,5×4,5 хэмжээтэй өнгөт дээж зураг хоёр, бүртгэлийн хураамж 30.000 төгрөгийг Хадгаламж банкны 10210022222 тоот дансанд тушаасан баримтыг бүрдүүлсэн байх шаардлагатай юм. Ирэх есдүгээр сарын 3, 4-нд Солонгос хэлний түвшин тогтоох долоо дахь удаагийн шалгалтыг авах юм. Харин шалгалтын хариу есдүгээр сарын 7-нд гарах гэнэ.
Бүртгэл:
Хан-Уул дүүрэг- Дүүргийн соёлын төвийн байранд
Баянгол дүүрэг- Дүүргийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст
Баянзүрх дүүрэг- 85-р сургуулийн байранд
Сонгинохайрхан дүүрэг- Дүүргийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст
Чингэлтэй дүүрэг- 17-р сургуулийн байранд
Сүхбаатар дүүрэг- 4-р сургуулийн байранд тус тус явагдах юм байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )