Монгол болон Өвөрмонголын өөртөө засах орны уран бүтээлчдийн хамтарсан түүхэн сэдэвт "Аравт" киноны нээлт ирэх есдүгээр сард болно гэнэ. Уг кинонд хоёр орны чадварлаг жүжигчид тоглож байгаа бөгөөд хөгжмийг нь төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат бичжээ. Монголын талаас МУГЖ Б.Жаргалсайхан, МУСТА, жүжигчин Г.Золбоот, Н.Онон, Г.Алтаншагай, Б.Амарсайхан болон Өвөрмонголын жүжигчин Аюур, Б.Баасан нар тогложээ. Харин найруулагчаар Д.Золбаяр, У.Шагдарсүрэн нар ажилласан гэнэ. Киноны нээлтийг Монгол болон Өвөрмонголын кино театруудад зэрэг хийхээр төлөвлөөд байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )