Олон улсын Байгалийн эдийн засгийн VII чуулган 9-р сарын 12-14-ний өдрүүдэд Эрхүү хотод болох гэж байна. Энэ удаагийн чуулганыг “Алс Дорнодын болон Байгалын бүсийн нийгэм-эдийн засгийн стратеги” сэдвээр зохиох аж. Чуулганы хүрээнд Орос-Монголын хил орчмын хамтын ажиллагааны асуудлаар мэтгэлцээн, ОХУ-ын шинэтгэлийн бүсийн зөвлөлийн хуралдаан болон “Европ-Орос-АНД орнууд: тээврийн дэд бүтцийн хөгжил” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зэргийг тус тус зохион байгуулах юм байна. Есдүгээр сарын 14-нд буюу чуулганы суүлийн өдөр уламжлал ёсоор Шанхайн хамтын ажиллагааны байгууллага арга хэмжээ зохион явуулах юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )