Төрийн соёрхолт яруу найрагч Р.Чойномын нэрэмжит "Оюухай" яруу найргийн наадам энэ намар болох гэнэ. Энэ жил түүний мэндэлсний 75 жилийн ой тохиож байгаа бөгөөд яруу найрагчийн өвийг хамгаалдаг "Өд" сангийнхан наадмыг зохион байгуулж байгаа аж. Наадамд оролцох найрагчдын бүтээлийг "Өд" сангийн байранд есдүгээр сарын 15 хүртэл хүлээн авах юм. Хэнтий аймгийн Дархан суманд болох эл наадамд яруу найрагчид чөлөөт сэдвээр бичсэн дөрвөн бүтээлээрээ өрсөлдөнө. Сонирхуулахад, тус наадам анх 1993 онд Хэнтий аймгийн Өндөрхаан суманд болж байжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )