Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр 13 дугаар хорооллоос ХӨСҮТ рүү уруудах замд энэ сарын 22-ний өдрийн 14.30 цагийн үед автобус гарцан дээр хүн дайрч амь насыг нь хөнөөсөн хэрэг гарлаа. “Atibus” компанийн шугамын автобус замын хажууд зогсч байсан явган зорчигчийг гэрлийн шонтой хавсран дайрснаас явган зорчигч газар дээрээ нас барсан байна. Харин автобусны зорчигчид гэмтэж бэртээгүй байна. Осол чухам юунаас үүдэн гарсан, автобус замын хашлагыг яагаад давсан тухай тодруулахаар цагдаагийн байгууллага ажиллаж байна. Замын цагдаагийн газрын зүгээс иргэдэд явган хүний гарцан дээр, эсвэл зорчих хэсгээс гадна байсан ч болгоомжтой байх хэрэгтэй гэдгийг анхааруулж байна.
Эх сурвалж: Монцамэ
Сэтгэгдэл ( 0 )