Утасгүй интернетийн бүсэд үнэ төлбөргүй, хэрэглээний хязгааргүй интернетэд холбогдоно

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 25

 Иргэд оршин байгаа газраасаа үл хамааран интернетэд холбогдох, цаг үеийн мэдээллийг түргэн шуурхай хүлээн авах боломжийг бүрдүүлэх зорилгоор Улаанбаатар хотод утасгүй интернетийн бүс үүсгэх аяныг зохион байгуулж байна. Уг аяны хүрээнд Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газраар Жемнэт, Юнивишн, Ситинэт, Сансар интернэт, Телемакс зэрэг интернетийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын удирдлагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулснаар Улсын клиникийн төв эмнэлэг, 2-р эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Монголын үндэсний төв номын сан, Монголын үндэсний түүхийн музей, Сонгинохайрхан дүүргийн нэг цэгийн цонхны үйлчилгээ, Монгол Улсын Их сургуулийн оюутны 1, 2, 3, 4, 5 байр, Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн, Тусгаар тогтнолын талбай, Соёл урлагийн их сургуулийн орчим, Ерөнхий боловсролын 5,37, 57, 72-р сургууль зэрэг нийт 19 газарт утасгүй интернетийн бүс үүсэх боломжтой болоод байна. Дээрх олон нийтийн газраар үйлчлүүлж буй иргэд ухаалаг гар утас, зөөврийн болон таблет компьютер ашиглан интернетэд үнэ төлбөргүй, хэрэглээний хязгааргүйгээр холбогдох юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top