Хойд Солонгос хоёр пуужин туршиж, нэг нь нийслэл Пёньян хотынх нь ойролцоо дэлбэрсэн байж болзошгүй талаар БНСУ-ын цэргийнхэн мэдээллээ.
БНАСАУ даваа гарагийн өглөө Японы тэнгисийн зүгт хоёр баллистик пуужин туршсаны нэг нь амжилтгүй болсон гэсэн мэдээлэл гарчээ. Дэлбэрсэн пуужингийн хэлтэрхийнүүд нь Пёньяны ойролцоо унасан байх магадлалтай аж.
БНСУ-ын Зэвсэгт хүчин дээрх хоёр пуужингийн туршилтын мэдээллийг судалж байгаа юм. БНАСАУ нь өнгөрсөн долоо хоногт дунд болон алсын тусгалын нэг пуужинд олон цэнэгт хошуу тээвэрлэх туршилтыг амжилттай хийсэн билээ.
Сэтгэгдэл ( 0 )