Сүүлийн үед бичиг үсэг тайлагдаагүй залуус цэрэгт татагдах нь нэмэгджээ. Тиймээс цэргийн алба хааж байх үед нь тэдэнд бичиг үсэг заах тусгай сургууль нээх талаар Батлан хамгаалах яамныхан ярилцаж байгаа гэнэ. Тухайлбал, өнгөрсөн хавар татагдаж очсон цэргүүдийн 40 хувь нь бичиг үсэг мэддэггүй гэсэн судалгаа гарсан байна. Түүнчлэн нийгэмд бичиг үсэггүй иргэд ихэсч байгаа гэсэн судалгаа салбарын яаманд бий гэнэ. Дээрх бичиг үсэггүй иргэдийн ихэнх хувь нь 1990-2001 оны үед бага, дунд боловсрол эзэмших насныхан байжээ. Гэтэл тэд тодорхой шалтгаангүйгээр сургуулиас завсардах нь их байсан байна. Харин 2001 оноос хойш бага, дунд боловсрол эзэмших насныхны дунд сургуулиас завсардах нь багассан гэх судалгаа байдаг гэнэ.
Эх сурвалж: Монголын мэдээ
Сэтгэгдэл ( 0 )