Нийслэлийн орчимд байгаа усыг ирэх сарын 1-нээс мөн сарын 25-ныг хүртэл тоолох юм байна. Хөдөө орон нутагт явуулсан ус тооллогын ажил 90 хувьтай явж байгаа бөгөөд Баян-Өлгий, Орхон аймгуудын нутагт байгаа гол, усыг тоолох ажил ид явагдаж байгаа аж. Харин бусад аймгуудын нутагт байгаа усыг тоолж дууссан байна. Тооллогын нийт дүн гараагүй байгаа бөгөөд урьдчилсан байдлаар нэг аймгийн нутаг дэвсгэрт байсан 3-5 гол, горхи ширгэж үгүй болсон гэх дүн гарсан гэнэ. Ус тооллогыг урьд нь 2003, 2007 онд хийж байжээ.
Эх сурвалж: Монголын мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )