Хорих 405 дугаар ангид ял эдэлж буй нийт ялтнуудын дунд оюун санаа, ёс суртахуун, мэдлэг боловсролыг дээшлүүлэн, гарын ур дүй, сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлэх, тэдний авьяас чадварыг нь нээн илрүүлэх, бүтээлч санал, санаачлагыг дэмжин, туслалцаа үзүүлэх зорилгоор "Миний уран бүтээл" сэдэвт уран зураг, гар урлалын бүтээлийн уралдааныг 2011 оны дөрөвдүгээр сарын 21-29-ний хооронд зохион байгууллаа. Нийт 15 ялтан бүтээлээ ирүүлснээс ялтан Б.Лхагвасүрэн “Төрийн есөн хөлт цагаан туг", ”Тэрэгтэй монгол гэр" зэрэг цаасаар урласан бүтээлээрээ тэргүүн байрыг хүртсэн бол хоёрдугаар байранд ялтан Г.Ганболд оёдлын болон нэхмэлийн утсаар хийсэн "Цэцгэн баглаа" урлалаар эзэлсэн юм. Харин гуравдугаар байранд ялтан Н.Хатанбаатарын балын харандаагаар зурсан "Чингис хаан", "Өгөдэй хаан", "Далай лам", "Хөх чоно" бүтээлүүд орсон бөгөөд тусгай байрын шагналд ялтан Р.Тарваагийн оёдлын болон нэхмэлийн утсаар хийсэн бүтээл шалгарч "Шилдэг уран бүтээлч" өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнаж урамшууллаа.
Эх сурвалж: Нийгмийн толь сонин
Сэтгэгдэл ( 0 )