“United Airlines” компанийн “Boeing 757-200” онгоц Лос-Анжелес хотын нисэх буудлаас хөөрөх үед дугуй нь салж унажээ.
Онгоцонд 181 хүн зорчиж байсан бөгөөд дугуй салж унах үеэр хүн бэртэж гэмтээгүй талаар “United Airlines” компаниас мэдээлсэн байна. “Boeing 757-200” онгоц Лос-Анжелесаас орон нутгийн цагаар 07:16-д хөөрч, Денверийн олон улсын нисэх буудалд 10:10 цагт газарджээ.
Тус онгоцны дугуй салж унасан явдалтай холбоотойгоор Иргэний нисэхийн удирдах газраас мөрдөн шалгалт эхэлсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ Бойнг онгоцны программын эвдрөлээ одоо болтол засаж чадаагүй юм бол нислэгт битгий гарга л даа