"Гурван охин" хамтлагийнхан өнгөрсөн хавар анхны бие даасан шоу тоглолтоо хийсэн. Тэдний энэхүү тоглолтыг "On&off" продакшн зохион байгуулж байсан. Тэгвэл тоглолтыг нь үзэж амжаагүй фэнүүддээ зориулж "Жинхэнэ хайр" тоглолтынхоо бичлэгээр DVD гаргах гэж байна. Энэхүү DVD удахгүй худалдаанд гарах юм. Мөн авьяаслаг бүсгүйчүүд маань “Дэлхийн ягаан зүрх" хэмээх дуундаа клип хийлгэж, үзэгчдийн хүртээл болгохоор тун ч завгүй ажиллаж байгаа аж.
Эх сурвалж: Нийгмийн толь сонин
Сэтгэгдэл ( 0 )