Хүй долоон худагт уртын дуучид өрсөлдөнө

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 25

"Молор эрдэнийн мялаалга" нэртэй уртын дуучдын наадам болох гэж байна. Ирэх сарын 15-нд Хүй долоон худгийн ногоон дэнжид болох энэ наадамд оролцогчид уртын дууны гурван өөр түрлэг өргөн өрсөлдөх аж. Уг наадамтай хамтатган өнгөрсөн сард ардын авьяастнуудын дунд зохиосон Уртын дууны улсын уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалт болон мэргэжлийн дуучдын уралдааныг ч зохион байгуулахаар болжээ. Уртын дууг хөгжүүлэн, залгамж халааг төрүүлэх зорилготой тус наадмыг "Урбанек" ХХК-ийн захирал Б.Лхагважав санаачлан "Ажнай" корпораци, Уртын дууны холбоотой хамтран зохион байгуулж байгаа юм байна. Сонирхуулахад, уралдааны хүрээнд уртын дууны үг, ноттой ном хэвлүүлэхээр төлөвлөөд байгаа аж.

Эх сурвалж: Өдрийн шуудан сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top