Сонгогдсон 76 гишүүдэд монголын ард түмэн дүн тавина, тэд ахлах ангийн сурагчид шиг ар араасаа жагсана

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 25


 

Сонгууль дөхөөд ирэхлээр “хэн  сонгуульд өрсөлдөх бол” гэсэн яриа газар авч бүх нийтээрээ зөвхөн сонгуульд нэр дэвшигчдэд анхаарлаа хандуулаад эхэлдэг. Өмнө нь сонгогдсон 76-н хийсэн ажил, амлалтынх нь гүйцэтгэлийн талаар монголчууд бид тийм ч айхтар хянаж шалгаад байж чадахгүй юм. Хийсэн бүтээсэн юу байгаа юм, бүү мэд! Зарим нэг нь дахиад л дараагийн сонгуулиар тархи угаагаад ялаад мандаад гараад ирдэг. Одоогийн УИХ-н 76 гишүүдийн 54% нь улиран сонгогдсон байна. Хэдэн  хувь нь 2012 оны сонгуульд дахин өрсөлдөх бол? Хэдэн хувь нь дахин улиран сонгогдох бол?

Тэгвэл 2012 оны сонгуулиас эхлэн урьд сонгогдсон 76 гишүүдийн хийсэн ажил, амласан амлалтанд шинжлэх ухааны судалгааны аргачлал ашиглан зорилтот түүврийн аргаар бүх тойргийг хамруулан сонгогчдийн сэтгэл ханамжийн судалгааг хийн үр дүнг нь сонгуулийн дүнтэй адил сүр дуулиантайгаар бүх нийтэд зарлан мэдэгдэх юм байна.

Тойрог тус бүрийн иргэдийн сэтгэл ханамжийн түвшинг “Хэрэглэгчийн үнэлгээний индекс” ашиглан 5 хүртэлх оноогоор үнэлэн тооцож, 100 хүртэлх коэфицентээр хувилан гаргаснаар 76 гишүүдийн маань хийсэн ажил ард түмэнд үнэлэгдэнэ. Тэд өөр өөрсдийн дүнгээрээ ахлан ангийн сурагчид шиг ар араасаа жагсана.

 Судалгааны үр дүн үнэхээр шударга, хэн нэгний сөрөг нөлөөгүйгээр гарч чадвал монголын ард түмэнд их зүйлийг хэлнэ дээ. Ямартай ч сонгуулийн систем улам боловсронгуй болж байгаа нь саашаалтай. Сонгууль шударга явагдахад энэ судалгаа лавтайяа нөлөөлнө.

Дашрамд дурдахад энэхүү судалгааг монгол орон даяар явуулах даалгаврыг Монгол Улсын Их Сургуулийн судалгааны баг авчээ. Тэдэнтэй холбогдох хаяг bayaza_ok@yahoo.com юм байна. Судалгааны багийнханд амжилт хүсье!

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top