Хөгжилтэй хором: Амбий: Ахдаа махтайгаас нь нэгийг өгчих

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 25


Монголчууд анх гадаад явж байсан үе.   Хошин урлагийн жүжигчид АНУ-д тоглолтоор  очжээ. Хамт явсан хүмүүс нь дэлгүүр хэсээд жүжигчин Амбий дэлгүүр хэсэлгүй  ганцаараа гиеүрээд сууж байжээ. Угаасаа  эрчүүд дэлгүүр хэсэх дургүй хойно. Түүнийг нэлээн бодлогоширсон  маягтай сууж байхыг хараад   зуучилж байсан нөхдүүд Хөөрхий Амбий ах нэлээн уйдаж байх шиг байна. Амттай юм идүүлчихье гээд Амбий ах аа-Та  ice-cream идэх үү гэхэд Өө тэгье, тэгье. Тэр чинь махтай юм уу. Ахдаа махтайгаас  нь нэгийг өгчих гэжээ. Яахав мань эр  нэлээн махассан байж л дээ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top