Засгийн газраас 2020 он хүртэл хэрэгжүүлэх “Өрх бүр шуудан” хөтөлбөрийн хүрээнд олон улсад идэвхтэй хэрэглэдэг, дэлхийн стандартад нийцсэн шуудангийн үйлчилгээг иргэдэд хүргэхээр боллоо. “Өрх бүрт шуудан” хөтөлбөр нь шуудангийн хайрцгаар иргэдэд хүрнэ. Ингэхийн тулд хаягжилтын стандартыг тогтоох аж. Учир нь гэр хорооллын айл өрхүүдээс эхлээд хүн ам олноор суурьшсан газар хаягжилттай болоход ихээхэн хүндрэлтэй гэж мэргэжилтнүүд үзжээ. Иймээс гэр хорооллынхонд “Өрх бүрт шуудан” үйлчилгээг төрийн бодлогоор хүргэхээр болжээ. Өрх бүрт шуудангийн хайрцагтай болсноор онлайнаар захиалсан таны бараа бүтээгдэхүүн шуудангийн хаягаар хүргэгдэнэ. Түүнээс гадна хэвлэл захиалгын үйлчилгээ түргэн шуурхай болж, аж ахуйн нэгжүүд ч шуудангийн хайрцагаар дамжуулан сурталчилгаа, мэдээллээ иргэдэд түгээх боломжтой болох юм.
Эх сурвалж: Монцамэ
Сэтгэгдэл ( 0 )