XX зууны түүхийг бүтээлцсэн эрдэмтэн

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2024 оны 11 сарын 03

Хүн болж төрсөн хэний ч зүрх сэтгэл улс орныхоо  төлөө  цохилж байдаг. Зарим нь улсынхаа   хөгжлийн  жолоог атган чиглүүлдэг бол бусад нь түүнд хөг нэмэн ташуур өргөж урагшлуулдаг. Ийм хувь зохиолоор Монгол Улс түүхт 100 жилийг туулахад  ачааны талыг үүрч, улсынхаа түүхийг бүтээлцсэн эрдэмтэн бол Сүхбаатар аймгийн Уулбаян сумын уугуул Орлой овогт  Төмөрийн Намжим юм.

Монгол Улсын сайдын албыг нэр төртэй хашиж, Төрийн соёрхолт,  Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн жинхэнэ гишүүн, Монголын анхны доктор, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэргэмт академич, Япон улсын их сургуулийн гавьяат профессор хэмээн алдар цолоо дуудуулсан түүний алба ажлын эрэмбийг жагсаавал Монголынхоо төлөө хийсэн  бүтээсэн бүхэн нь хэний ч өмнө тодхон гэрэлтэнэ. 

Тэрээр тал нутгийн эгэл  малчны хүү юм. Хүүхэд насаа Монгол орны эдийн засгийн үндсийг мал аж ахуй дагнан бүрдүүлдэг, үйлдвэржилтийн эхлэл тавигдаагүй, ачаа бараа, зорчигч хүн тээврийн болон шуудан харилцааны үйл хэргийг морин өртөө, ердийн хөсгөөр гүйцэтгэж байсан борог амьдал дунд өнгөрүүлжээ. Тухайн үеийн багачуудыг сургуульд хамран сургахдаа албадлага оролцуулдаг.  Дэлхийн дайны гал ид дүрэлзэж  байсан болохоор бараа таваар хомс, монголчууд эсгий гэрт, ил тулганд аргал хөрзөн түлдэг ийм л нөхцөлд  байв. Үүн дээр  1930-аад оны  их баривчлагаа хүнд цохилт болж  ламын ном үздэг гэх хэргээр эцэг Төмөр нь баривчлагдан цаазлагдсанаар  өнчирч хоцорсон хүү хөл нүцгэн, хүний өөрийн хонь хурга хариулан жаахан биедээ багадамгүй зовлонг үүрч өсөж өндийх, амьдрахын төлөө зүтгэжээ.

Тэрээр 1940-1950 онд бага, дунд сургуульд албадлагаар  сурсан бол улсын бодлогоор Москвагийн их сургуульд элсэн орж  тээврийн чиглэлээр суралцаж төгсчээ. Дээд боловсрол эзэмшсэнээр ХХ зууны сүүлийн хагаст улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө аж ахуйн салбар, эдийн засгийн төв байгууллага, эрдэм шинжилгээний хүрээлэнд сурсан мэдсэнээ зориулах болсон байна. 1960 онд Москвагийн их сургуулийг төгсч ирэнгүүтээ тэрээр  Холбооны яам, түүний харьяа байгууллагад мэргэжилтэн, хэлтсийн даргаар ажиллажээ. Энэ үед Шинжлэх ухааны академи байгуулагдсан тул 1962 оноос Улсын төлөвлөгөөний комиссын дэргэдэх Эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар хавсран ажиллах боломж олдов. 1964-1965 онд БНМАУ-ын Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тээвэр холбооны салбар эрхэлсэн референт болж, энэ салбарын техник ашиглалт, үр ашгийг дээшлүүлэх, хоёр салбарын удирдлагыг салгаж тус тусад хөгжүүлэх үүрэг гүйцэтгэв. Энэ аргачлалаар Монгол Улс жил тутам 200 сая төгрөгийн үр ашиг гаргах тооцооллыг гаргаснаар 1965 онд хоёр яамыг салгахад Т.Намжим 30 хүрээгүй насандаа Тээврийн яамны дэд сайдаар томилогдож, өөрийн дэвшүүлсэн зорилтыг бодит амьдралд хэрэгжүүлжээ. Тээврийн дэд болон Тэргүүн дэд сайдаар 1975 оныг хүртэл 10 жил ажиллахдаа  Тээврийн эрдэм шинжилгээ, зураг төслийн институтыг санаачлан байгуулж захирлын үүргийг хавсран гүйцэтгэж, ЗХУ-д дэд эрдэмтэн, докторын зэрэг хамгаалсан салбарынхаа анхны эрдэмтний хувьд араасаа олон судлаачий бэлдэж гаргажээ. Түүнчлэн Монгол Улсын үйлдвэрлэх хүчний  хэтийн төлөв, хөгжлийн  судалгаа, урт хугацааны программ боловсруулах, эдийн засгийн болон үйлдвэрлэх хүчний хөгжлийн эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулах, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын  асуудал зэргийг судлан боловсруулж, төрийн түвшинд шийдвэрлүүлэх бүхий л ажлыг  гардан гүйцэтгэж, Төлөвлөгөөний комиссын коллегийн  гишүүн, ШУА-ийн тэргүүлэгч гишүүнээр давхар ажиллаж улсаа хөгжүүлэхийн төлөө зүтгэжээ.

Монголынхоо төлөө гэсэн  сэтгэл түүнээс огтхон ч  салаагүй юм. Дэлхийн өндөр хөгжилтэй орны нэг болох Япон улсад ажиллаж, тэнд номын багшаар олон жил хөдөлмөрлөсөн монгол эрдэмтний хувьд тэрээр тухайн орны ололт, амжилт, хөгжил дэвшлийн туршлагыг гярхай ажиглаж эх орон нэгтнүүддээ мэдээлэх, Монгол-Японы харилцааны уламжлал, шинэчлэл, хэтийн төлөвд анхаарч ирсэн байдаг. Энэ ч үүднээс  Япон улсын Засгийн газраас түүнийг “Мандах нар” одонгийн “Алт, мөнгөн од” зэрэглэлийн одонгоор шагнасан юм.

1985-1990 онд Т.Намжим гуай Монгол Улсын сайд, Засгийн газрын гишүүн бөгөөд Улсын Төлөвлөгөө, Эдийн Засгийн Хорооны Тэргүүн дэд даргын албыг хашиж, давхар Ардын их хурлын депутатаар сонгогдон ажиллаж байхдаа 1988 оны дундуур Япон улсын Засгийн газрын урилгаар ажлын айлчлал хийж, хоёр улсын хооронд эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх асуудлаар яриа хэлцэл хийсэн нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Учир нь энэ уулзалтаар анх Тавантолгойг ашиглах талаар Японы холбогдох талтай санал солилцсон байдаг. Тухайн үед Япон улс, Якутын Нюрнгрэний ордын коксжих нүүрсийг импортлож байв. Мөн тэрээр Эдийн засгийн төв байгууллагын удирдлагад ажиллаж байхдаа Тавантолгойн ордыг ашиглах ТЭЗҮ-ийг хуучнаар ЗХУ-ын Ленинградын Гипрошахт хэмээх уул уурхайн зураг төслийн институтээр хийлгэсэн түүхтэй. Тавантолгойн ордыг ашиглах нь манай улсын эдийн засагт ахиухан үр өгөөжтэй болох тухай түүний гаргасан томъёоллоор Монгол Улс одоо ч хэрэгжүүлж байна. Мөн  Уулын баяжуулах  “Эрдэнэт” үйлдвэр, хоёр орны хоорондох өрийн асуудлаарх танилцуулга, их өрийг тэглэхэд дэлхийн II дайны дараах он жилүүдэд манай улс ашигт малтмалын ордоо нэн тааламжтай нөхцлөөр ЗХУ-д ашиглуулсан тоо баримт, материалыг сөхөж тавьж “Их өр”-ийг тэглүүлэхэд түүний байгуулсан гавьяа асар их юм. 1990 оноос хойш төр засгийг удирдаж байгаа хүмүүсийн хувьд эдийн засгийн сэтгэлгээний гажуудал, өрөөсгөл тал давамгайлж бодит эдийн засгийг хөгжүүлэх чиглэлд сул анхаарсныг тэрээр шүүмжилж, үе үеийн Засгийн газрын багт  үнэтэй саналууд хэлдэг байв. Тухайлбал, биет үйлдвэрлэлииг хөгжүүлэх тал дээр томоохон төсөл хөтөлбөр байнга ярьдаг ч Оюутолгойгоос бусдыг нь хэрэгжүүлээгүйг хэлж байв. Мөн газрын тосны үйлдвэртэй болчихвол эдийн засагт хамгийн том үр өгөөж өгнө. 1.8 их наяд төгрөгийн нэмүү өртөг бүтээнэ” хэмээн байр сууриа илэрхийлсэн нь одоо ч үнэ цэнээ алдаагүй, эдийн засагчид түүнийг нь үндэслэн гаргалгаа хийдэг.

Ямар ч цаг үед, сайд, дарга цэргийн алба ажлыг хашиж явахдаа Т.Намжим өөрийн оюун санаа, ухамсарт амьдралаа улс орондоо зориулаад зогсохгүй хойч үеийн оюун соёлын дархлаа болох олон арван бүтээлийг бичиж үлдээжээ. Тэрээр бие даан дангаараа болон бусадтай хамтран 39 ном товхимол, 200 шахам эрдэм судлалын өгүүлэл, илтгэл бичиж хэвлүүлжээ. Түүний заримаас дурдвал, Монгол Улсын Төрийн соёрхол хүртсэн “Монгол Улсын эдийн засаг” гурван боть, “Мнголын аж ахуй, эдийн засаг түүхэн гурван үед” хоёр боть, “БНМАУ-ын авто тээврийн эдийн засаг”, “Япон орон тоймлон харвал”, “Проблемы эффективного развития транспортной системы МНР”, “Монгол Улсын тээврийн системийн оновчтой хөгжлийн асуудал”, “Хөвөрсөн бодол, цэгнэл”, “Монголын өнөө ба хойч”, “Монгол Улсын зам тээвэр”, “Монголын эрт ба эдүгээ”, монгол, англи хэлээр хэвлэгдсэн “Оюутолгой төсөл-цэгнэл шийдэл”, “Монгол Улсын хөгжлийн арга зам, төлөвлөлт”, “Монгол-Японы түншийн харилцаа-эхлэл, гүнзгийрэл” зэрэг номыг бүтээжээ. Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Хөдөлмөрийн баатар Л.Түдэв түүнд зориулан

“Тээврийн үйлсэд бол санаачлагч

Төлөвлөх ухаанд бол тооцоологч

Олон улсын харилцаанд бол элчин

Онол эрдэмд бол академич

Өрх гэрээрээ докторууд

Өргөн олондоо гавьяатан

Тэр бүхнийхээ батламжийг

Төрөөс хүртсэн учрал” хэмээсэн нь Төмөрийн Намжим гэж хэн болохыг товч бөгөөд ончтой тодорхойлсон байдаг юм.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН (103.212.119.232) 2024 оны 11 сарын 03

төлөвлөгөөт эдийн засгийг сайн мэддэг байж. Б.Ширэндэв капитализмыг алгас аад коммунизм байгуулах онолыг Монголд хэрэгжүүлэх гэсэн шиг

0  |  0
ИРГЭН (103.212.119.232) 2024 оны 11 сарын 03

төлөвлөгөөт эдийн засгийг сайн мэддэг байж. Б.Ширэндэв капитализмыг алгас аад коммунизм байгуулах онолыг Монголд хэрэгжүүлэх гэсэн шиг

0  |  0
DR. ADITY(105.112.214.21) 2024 оны 11 сарын 03

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
DR. ADITY(105.112.214.21) 2024 оны 11 сарын 03

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Мбат(172.91.182.247) 2024 оны 11 сарын 03

Т.Намжим гуайн удирдлагын дор нэг жил гаруй хамтран ажиллах боломж тохиосон. Гайхамшигтай эрдэм мэдлэгтэй, туйлын даруу хүн байж билээ

1  |  0
Top