Т.Мөнхсайхан: Эмнэлгүүд үр ашиггүй, шаардлагагүй шинжилгээ их хийж байна

2024 оны 11 сарын 13

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өчигдөр Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллаж сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Эмийг жороор олгоно гэх шийдвэр гарсан аравдугаар сарын 1-25-ны хооронд 11-11- төвд эмнэлгийн үйлчилгээ, жортой холбоотой 759 гомдол иржээ. Үүнээс 52.4 хувь нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ, 37.4 хувь нь жортой холбоотой байв.


БИТҮҮМЖИЙГ ЦУЦЛАХ АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА

Тухайн иргэн аль нэг эмнэлгээс тусламж, үйлчилгээ авч үйлчлүүлсэн бол битүүмж үүсэж, тодорхой хугацааны дараа хязгаарлалтаас гардаг системийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас нэвтрүүлсэн нь иргэдэд хүндрэл чирэгдэлтэй байгаа тул цуцлахаар болжээ. Уг битүүмж  тухайн эмнэлгээс үйлчилгээгээ бүрэн авч дууссаны дараа хаагдаж, өөр эмнэлэгт үзүүлэх боломж нээгддэг байв.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан энэ талаар хэлэхдээ "Эмнэлгүүд үр ашиггүй, шаардлагагүй шинжилгээ их хийлгэдэг. Ингэснээр эмнэлгүүдийн санхүүжилт нэмэгдэж, ЭМДС-гийн зардал үрэлгэн болох тохиолдол гардаг байсан. Тийм учраас өмнөх Засгийн газрын үед цогц шинжилгээ хийх битүүмж гэдэг зүйлийг хийж, хэрэгжүүлсэн байдаг. Энэ нь ард иргэдэд маш их хүндрэл, чирэгдэл үүсгэдэг болсон. Ялангуяа орон нутгийн иргэдэд хүндрэл учруулж байсан учраас тогтолцоог нь өөрчилсөн. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөр энэ асуудлыг хэлэлцэн, битүүмжийг өөр байдлаар шийдвэрлэхээр болж байна. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс шийдвэр гарч, битүүмжийн асуудлыг цуцлах ажлыг хийж байна" гэлээ.

КОДОО ХЭЛЭХЭД АВАХ ЁСТОЙ ЭМҮҮД НЬ ЖАГСААЛТААР ГАРЧ ИРНЭ

Эмнэлэгт үзүүлж эм авахад тухайн өвчтөнд код өгнө. Аль ч эмийн санд очоод кодоо хэлэхэд авах ёстой эмүүд нь жагсаалтаар гарч ирнэ. Эрүүл мэндийн байгууллагууд бүгд шахам цахимаар холбогдсон. Программ хангамж ашиглаж байгаа эмнэлгүүд жорын цонхтой. Ямар нэг хүндрэл үүсэхгүй. Аль ч эмийг бүх эмийн сангаас авдаг тогтолцоонд шилжүүлэхээр ажил авсан цагаасаа хичээж, эхний үр дүн гарч байна. Иргэд эмчээс цахимаар жор бичүүлэхийг шаардаж болно. Хэрэв эмч цахимаар жор бичихгүй бол 119 дугаарт гомдлыг хүлээн авч шийдэж өгнө. Авах эм нь жортой,  жоргүйг мэдэхгүй бол 119 дугаарт холбогдон лавлаж болно.

ДАРАЛТНЫ ЭМИЙГ ЖОРГҮЙ АВАХ НЬ ЭРСДЭЛ УЧРУУЛДАГ

Ихэнх эмийг зөвхөн жороор олгож буй нь иргэдэд хүндрэл учруулж буйг олон хүн хэлдэг. Даралт ихэссэн үед яаралтай эм авч уух гэхэд жороор олгоно гэж буй нь амь насанд ч аюул учруулж байна гэх гомдол гарах болсон. Т.Мөнхсайхан сайд хэлэхдээ “Даралтны эмийг жоргүй олговол бүр их асуудал үүснэ. Тухайн эм нь үйлчлэхээ больчихсон байхад хэрэглэсээр байгаад харвах, амь нас эрсдэх тохиолдол гардаг. Ууж байсан эм нь таарахаа болиод даралтыг хэт бууруулах, зүрх, судасны системийн өөрчлөлтөд оруулах тохиолдол бий. Үүнээс сэргийлж, тухайн хүний амь насыг хамгаалах үүднээс жортой олгож байгаа юм. Уудаг эм нь нөлөөлөхөө больсон, солих шаардлагатай, тунг нэмэх хэрэгтэй байтал дураараа хуучин эмээ уусаар байгаад хүндэрсэн тохиолдол эмнэлгүүдээр дүүрэн байна. Иргэд харьцангуй жороор эм авч хэрэглэж сурч байна. Эмчид үзүүлж, тохирсон тунгаар нь зөв эмээ авч хэрэглэж эхэлж байна” гэлээ.

ЧАНАРТАЙ ЭМИЙГ ХЯМД БОРЛУУЛАХ ТОГТОЛЦОО БҮРДСЭН

Т.Мөнхсайхан сайдын хэлснээр гадаадын эмийн үйлдвэрүүдтэй хэлцэл хийж, чанартай эмийг улс даяар хямд, ижил үнээр борлуулах тогтолцоог бүрдүүлэх ажил хэрэгжиж эхэлжээ. Энэ сард эхний 20 төрлийн эм орж ирж иргэдийн гарт хүрэх аж. Монголд чанаргүй эм өндөр үнээр зарагдаж байна гэх асуудал бий. Үүнд хоёр төрлийн шийдэл байна. Үүнд, улсын эмийн лабораторийн хүчин чадлыг сайжруулж, хүртээмжийг нэмэх, үүн дээр хувийн эмийн томоохон лабораториудад шинжилгээ хийх боломжийг нэмнэ гэв. Ирэх 2025 онд олон улсын стандарт, шаардлага хангасан эмийн лаборатори ашиглалтад орох ажээ.

ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ ТӨВИЙГ 2025 ОНД БАРЬЖ ЭХЭЛНЭ

Эрүүл мэндийн даатгалын санд төвлөрөх ёстой мөнгө 2021 оноос хойш гүйцэд төвлөрөөгүй. Цар тахлын үед зарцуулсан тэр их санхүүжилт ЭМДС-д төвлөрөөгүйгээс үүдэн гурван жилийн хугацаанд 218 тэрбум төгрөгийн алдагдалд орсон. Энэ оны эхний улиралд зардал их гарсан учраас 2024 оны 11, 12 дугаар сард зарцуулах ёстой мөнгөө оны эх рүү татсан. Тиймээс ЭМДС-гийн санхүүжилт оны сүүлчээр хүндхэн байдалтай байна. Гэхдээ ямар нэгэн байдлаар эрүүл мэндийн байгууллагуудад цалин мөнгө, урамшууллыг олгож чадахааргүй хэмжээнд хүрээгүй. Зарим нэг эмнэлгийн байгууллагуудад эм, эмнэлгийн хэрэгслийн өрийн асуудал бий. Эдгээрийг 2025 онд шийдэх түвшинд улсын төсөв батлагдсан. Өнгөрсөн  хугацаанд төвлөрсөн 218 тэрбум төгрөгийн авлагыг 2025 оны төсөвт тусгасан.

Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төв бол үндэсний хэмжээнд зайлшгүй байх ёстой. Энэ төвийн зураг төсвийг хийж, баталсан, барилгын ажлыг эхлүүлсэн. Зүрх судасны үндэсний төвийг 2025 онд барьж эхэлнэ. Зураг төсөл, ТЭЗҮ-г нь баталсан учраас ирэх онд Азийн хөгжлийн банкны санхүүжилт болон Люксембургийн Их гүнт улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барина.

"Хавдар судлалын үндэсний төв-2" эмнэлгийг барих зураг төслийг нь хийхээр "Бодь" компани шалгараад байна. Шинэ эмнэлгийн зураг төсөлд зориулж Эдийн засаг, хөгжлийн яаман дээр гурван тэрбум төгрөгийг төсөвлөсөн гэв.

 

Сэтгэгдэл ( 44 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.40.45) 2024 оны 11 сарын 18

Өвдсөн хүнд маш их цаг алдаж бна. Шинжилгээнүүд тэнд өг энд өг гэж утасны дугаар өгнө. Өөр эмнэлгийн шинжилгээг үзэхгүй дахин өгүүлнэ. Цаг байхгүй гэнэ тэгсэн мөртлөө мөнгө өгөхөөр цагтай болчихно арай л бна шүү! Эмч нар чадалтай ч ёс зүйгүй бнаа. Хэвлийн эхо,цусны бүлэг тодорхойлоход хувийн эмнэлэгт явуулах юм. Шинжилгээгээ дотороо бүрэн авдаг болгоёоо!

0  |  0
Ээнжий(66.181.160.112) 2024 оны 11 сарын 18

энэ Эмч нараа өвчтнөөсөө өвчинг нь асуудаг болгоочээ тэхгүй тэр өвчтнийхөө амийг хараад суугаад байдаг энэ байдал нь мэдлэгүй эм нард завшаан болж бна

1  |  0
Зочин (202.126.90.254) 2024 оны 11 сарын 16

Орлого олох арга юм биш үү

0  |  0
Зочин(66.181.187.79) 2024 оны 11 сарын 19

БУРХАНЫХАА ОРОНД ОЧСНЫ ДАРАА ШИНЖИЛГЭЭ ӨГ ГЭХ ГЭЭД БАЙГАА ЮМ БОЛОВ УУ .Гайхалтай хачирхалтай шийдвэрүүд энэ Мөнхсайхнаас гарах нь ээ Жор гэсээр байгаад аптекын гадна нас барж мэдэхээр болжээ.Буруу шийдвэрээс болж ковидын үед товчоон дээр , эмнэлгийн гадна , ЭХЭМҮТд нас барж байсан тохиолдол гарч байсан шүү

3  |  0
Зочин (103.212.116.49) 2024 оны 11 сарын 18

Шинжилгээ хийлгэх нь ч яахав Хариуг нь хараад тайлбарлаад хүнийг эмчлээд өгдөг эмч байхгүй. Өөрсдөө нэг харчаад л ганц 2 үг хэлнэ. Тэр нь сэтгэлгүй хоосон үг. Сайндаа л нэг эм бмчиж өгнө, ямар учиртай хэр хэмжээтэй уух дараа нь яах тухай А ч байхгүй, аягүй бол өөрсдөө ч мэдэхгүй.

1  |  0
Үнэн (66.181.183.99) 2024 оны 11 сарын 16

Сайд эмнэлэгүүдэд бгаа хүнийг гацаадаг олон бус үйлдлүүдийг зогсоож яагаад чадахгүй бна . Энэ олон болохгүй зүйлийг жижиг гэхгүй нэрлээд тушаал гаршаж зөрчсөн хүнийг халах нилэнд хугацаагаар ажилд авахгүй тушаал гаргахад л нэг өдөртэй л үгүй болно . Чадахгүй аргаа олохгүй бнаа .

0  |  0
Эмч(202.126.90.157) 2024 оны 11 сарын 18

Маш үнэн, эмч нар онцын шаардлагагүй хүнд СT, MRI , дуран ,рентген зэрэг шинжилгээ бичиж хөдөөний хүн бол мөнгөө гөвөөд эмийн мөнгөгүй, замын зардалгүй болдог. Хөдөөгийн эмч нар ч бушуухан УБ яв гэж хөөдөг тал байгаа шүү

3  |  0
Зочин(202.55.188.33) 2024 оны 11 сарын 18

Тийм шүү баахан шинжилгээ өгнө тэгээд эмч нар нь харж хэлэх ч үгүй

3  |  0
Мандах(59.153.115.233) 2024 оны 11 сарын 16

Ковид зориуд алдаж тэрүүгээр баяжсан. 20 мянгаар өарийн компанийн маскаа яаманд шахсан. Тэрийг нь Өнөөрө сэтгүүлч илрүүлсэн. Энэ новш цагдаа шүүхэд өгсөн\n Өнөрөө энэ тухай өөрөө сошиалд бичсэн. Одоо шоронд байгаа нэг шалтгаан нь Мөнхсайхны гомдолшттээ

2  |  0
Мандах(59.153.115.233) 2024 оны 11 сарын 16

Солио той сайдтай болжээ. Эмч нар хэрэггүй шинжилгээ бичэнд тэрийг нь эмнэлэг хмйгээд байгаа гэсэн үг үү. Арайчдээ

1  |  0
Зочин (202.55.188.114) 2024 оны 11 сарын 18

Энд тэнд явж байгаад гэнэт өвдвөл эмчийн бичиггүй аюул болохнээ таминээ

3  |  0
Зочин (202.55.188.114) 2024 оны 11 сарын 18

Энэ одоо яг яаая гээд байнаа ойлгож амжаагүй байтал ахиад нэг шийдвэр

2  |  0
Хаа(66.181.177.29) 2024 оны 11 сарын 15

Наад сайд ад чинь ёс зүйч байхгүй сэтгэлчлэн үгүй\nТэр эмнэлгийг яг авна шүү дээ гэсэн царай гаргаад сууж\nБайгаа биздээ.....коридор баяжсан хулгайч....

0  |  0
Зочин(66.181.186.182) 2024 оны 11 сарын 19

Эрхэм сайдаа ШҮДНИЙ ТӨВ нэг иргэний 3 шүд даатгалаар эмчилэж байсныг яагаад болиулаад ТӨЛБӨРТЭЙ болгочихвол.ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ төлөхөө болих вм уу

1  |  0
Зочин (103.57.93.227) 2024 оны 11 сарын 15

Хавдрын өвчтэй хүнээс хими эмчилгээнд орох болгонд шинжилгээ авч хувь хүн өөрөө төлж байна .Яагаад энэ вэ

1  |  0
Зочин (66.181.185.54) 2024 оны 11 сарын 15

Даатгалын мөнгө дууссан гээд эмнэлэг хүн авч эмчилхнэ больсон

0  |  0
Зочмн(122.201.31.3) 2024 оны 11 сарын 19

Аль боллх эмгүй эмчилгээ хийгээчээ. Эмч нар мэдлэг ёс зүй муутай байна. Бүр шал тэнэг. Асуумжаар нүдээр оношлох гээд олон арга баймаар юм. Даанч дэндүү мэдлэггүй бааххн шмнжилгээ л авах юм. Шинжилгээиүнэтэй эмчилгнэ үр дүнгүй л байна даа нөхдөө

1  |  0
Сод(122.201.31.235) 2024 оны 11 сарын 19

Жор мэдэхгүй ламаас Зовлон үзсэн чавганц дээр гдг дээ. Энэ мэндсайхан ч дээ олиггүй. зовлон мэддэггүй. мэдхийг ч хүсдэггүй шунал дээ. маск 20000 Кккк. Оюулзгана супер хулгайчуудыг л сайд болгодог тээ. Жнь.Цоодлын Хулан соёлын сайдад тохирох хүн үү ?? Ч.Номин уу??? Өргөө амаржих Энхцэцэг ЭМЯ сайдад тохирох уу??? Мэндсайхан уу??? г.м

1  |  1
Зочин(202.126.88.222) 2024 оны 11 сарын 17

За мэдэхгүй энэ сайд Фиттнис ажиллуулдаг газар мөн тураах төвийн үйл ажиллагааг өндөр хэмжээнд дэмжих утгатай мэдэгдэл хийсэн үү??\nҮгүй юу!!!!????\nТэнд чинь бараг л 100% эрүүл мөнгөтэй хүн гоо сайхандаа илүү анхаарч очдог байхаа Монголчуудаа тураах хаха ойлгодоггүй ээ\nЯанам2

1  |  1
Эрдэнэ (66.181.189.25) 2024 оны 11 сарын 14

Үнэн үг хэллээ ккккк

0  |  1
Шинэжилгээ(139.5.216.191) 2024 оны 11 сарын 15

Шинжилгээ авдагч зөв оношилж зөв эмчилгээ хийж чаддаггүй эмч нарын мэдлэг маш муу зүгээр л мөнгө яаж олох тухай л боддог байх..

6  |  0
zochin(139.5.218.172) 2024 оны 11 сарын 15

Орон нутагтаа эсвэл өөр эмнэлэгт өгсөн шинжилгээг хэрэгсэхгү й манай эмнэлэгт даван өг гэж чирэгдүүлдэг.

3  |  0
Зочин(202.55.188.90) 2024 оны 11 сарын 17

Алдаа гаргасан эмч нартаа хариуцлага тооцохгүй олон 7 юм яриад яадаг юм.

1  |  1
Зочин(103.168.34.39) 2024 оны 11 сарын 15

Энэ амьдрал мэдэхгүй сайыдаа солиоч.Танай эмч нарын бичиж өгсөн эмэнд даралт буудаггүй эсвэл хавагнадаг эсвэл ханиалгадаг гаж нөлөө их илэрдэг.Ийиээс иргэд даралтны эмээ ширхгээр авч тохирох эмээ олж уудаг юм

3  |  0
Зочин(103.168.34.48) 2024 оны 11 сарын 15

өвөрмонгол эмч нар маш ихээр орж ирж тан хэмээх орц найрлага тодорхойгүй баахан юмаа монголчуудад шахаж баына даа хятад эм тан хилээр чөлөөтэй оруулдын байх даа энэ эмч нар монголд ажиллах зөвшөөрөл энэ тэр авдын болов уу хууль бусаар рүн эмчлээд байдын муу

3  |  1
A(202.126.90.158) 2024 оны 11 сарын 15

Ulsiin emneleg shud yagaad tolbortei emchildeg bolchvoo

3  |  0
Иргэн (103.57.93.16) 2024 оны 11 сарын 17

Ер нь хувийн эмнэлгүүд улайрч байгаа шүү!!! Эмч нар лайваар иргэдийн толгойг их угааж, айлгаж хэрэгтэй хэрэггүй шинжилгээ их хийлгэж шулдаг болсон!!! Жнь; Эрдэнэтийн Цэрэнтогтох байна мөнгөө авчихвал дараа нь хаячихдаг ийм байж болохгүй!!! Та ходоодны хавдартай байж магадгүй гээд л дуранданаа гэнэ шүү дээ!!!

3  |  1
Ариунаа(66.181.180.106) 2024 оны 11 сарын 17

Хавдрын эмнэлэг цоо шинээр бариад бэлэн шахуу байгаа Билэгтын эмнэлэгийг аваачээ.заавал өөрийг эхлүүлж цаг хугацаа алдуулж яах гээд байдаг байнаа.Маш зөв зохион байгуулалттай сайн болсон эмнэлэгийг гацаагаад байх юм.хаашаа янзын хөгийн ёс зүй вэ.

9  |  1
Иргэн(59.153.115.103) 2024 оны 11 сарын 15

Сайдын мэдэгдэлд талархъя. Шинэчлэлийг дагаад сөрөг үр дагавар зөндөө гарнаа бууж өгч болохгүй. Болохгүй юман др дүн шинжлэгээ хийнэ гэдэг Амжилт. Ажил хийдэг хүмүүс зөндөө хэл аманд өртдөг юм. Хийдэггүйчүзд нь ард нь чмээгүй нэр цэвэр үлддэг юм. \n Доорх сэтгэгдлүүд: Ажлаа мэддэггүй лахайдсанцөөхөн эмч нараас болж бүгд тийм бга юм шиг бүгдийг буруутгаж болохгүй. Тийм эмч нарыг нэртэй устай нь 11-11 залгаад хэлчвэл ЭМ-ийн салбар цэвэрлэгдэнэ. Одоо ч бас залуучууд их ороод гайгүй болж бга шүү. ЭМ-ийн салбарынхандаа ажлын АМЖИЛТ.

6  |  1
Эр хүн(66.181.177.43) 2024 оны 11 сарын 15

Яг үнэн. Бас өвчтнөө эмчилгээнд нь оруулах гэж сарын турш шинжилгээнүүд өгүүлж эмчилгээндээ удаан оруулж байна!!!

2  |  0
Зочин(66.181.184.250) 2024 оны 11 сарын 15

Энэ бичиж байгаа сэтгэгдэл сайдийн нүдэнд өртөх болуу хэрэв хавдрын эмнэлэг барих гэж байгаа бол УБаас өөр хотод бариарай энэ хотын түгжрэлд бас нэмэгдэхээс багасахгүй Эрдэнэт ”Дарханд баривал хөдөө орон нутгаас очиж эмчлүүлэхэд арай дөт болно өвчтэй хүнээ дагаад 2-3 хүн дагаж явдаг ард түмэн шүүдээ сайдаа

5  |  0
Иргэн(66.181.160.29) 2024 оны 11 сарын 15

Монгол эмч нар мэдлэг чадвар тааруу байгаадаа биш хүний төлөө сэтгэл дутаад бн, манай эмнэлгийн систем тогтолцоондоо гажиг нь бн уу, эмч ажилтнуудын хандлага болохгүй бн. Мөнхсайхан сайд зөв хүн томилогдсон, танаас их зүйлийг хүлээж бгаа, амжилт хүсье

8  |  0
S(139.5.217.112) 2024 оны 11 сарын 14

SADARLI80955878SEXSEER

0  |  0
Туяа(103.168.34.217) 2024 оны 11 сарын 14

Яг үнэн

0  |  0
Иргэн (66.181.180.40) 2024 оны 11 сарын 15

Манай эмнэлэгүүд хүнд суртал оочер нь 1,2 сарын дараа гээд байхаар хамаг мөнгөө БНХАУ ын Эрээн , Хөххотод биеэ үзүүлэх гээд аваачаад өгдөг болжээ. Мөн тэндээс бүх төрлийн эмээ зөөдөг болжээ таны ярианы санаа зөв боловч хийх арга цаг хугацаа чинь буруу байна ажлаа буруу замаар эхлээд байна даа

2  |  0
Баасан(202.55.188.39) 2024 оны 11 сарын 14

Жинхэнэ ҮНЭН

0  |  0
Зочин(202.126.90.153) 2024 оны 11 сарын 15

ЭМ САЙД ГУАЙ 400.000 ХҮН ЭЛЭГНИЙ Д ВИРУСААР МОНГОЛД ӨВДӨЖ ШАНЛАЖ БНА .!! ТА Д ВИРУСИЙН ЭСРЭГ ЭМ ТАРИА ОХУ БОЛОН АНУ -С ОРУУЛЖ ИРЖ ЧАДАХГҮЙ БГАА ЮМУУ.!!

1  |  1
z(59.153.112.174) 2024 оны 11 сарын 14

iim ch yumuu shinjilgee tiim ch yumnuu shinilgee geed bdag shdee

2  |  0
Санал(202.9.40.112) 2024 оны 11 сарын 14

Одоо ТЭЗҮ, барилгын төсөл зураг гдг ажил хийх шаарддага их болжээ., төрийн байгууллага ийм юманд мөнгө зарж байхын оронд зураг төслийн хүрээлэн, барилга зурагийн чиглэл хариуцсан төсвийн байгууллагатай блмр юм …хуучин шиг

1  |  0
Zochin(202.9.46.80) 2024 оны 11 сарын 14

Тэр үнэн. Хэрэгтэй хэрэггүй шинжилгээ хийлгэдэг. Эмч нарын чадвар муугаас болдог байж магадгүй.

3  |  1
зочин(139.5.217.50) 2024 оны 11 сарын 14

Ажлаа мэддэг хүн гялалзуулах байхаа

7  |  0
иргэн(202.9.46.60) 2024 оны 11 сарын 14

САЙД АА .....саяхан гэнэт бие муудаад, гүйлгээд, дотор муухайраад сандаргалаа..р хорооны .өрхийн эмчдээ хэлтэл заавал ирж үзүүл, эхо - д харуул гэнэ... гэтэл би 00 орох ч тэнхээгүй болчихсон байлаа...өрхийн эмнэлэг гэрээс 30 минут явж очих зайтай....муужрха шахам байж арай хийж өрхийн эмчид очив...гэтэл аптек ороод дуслын шингэн аваад ир гэв....би муужрах шахаад л байлаа...20 минут явж аптек оров...тэнд ухаан балартаад муужрав....эмнэлгийн үйлчилгээ чинь ийм л байна....эмч чинь сэтгэлгүй бна...гэтэл нойр булчирхай хурц өвдсөн байжээ......!!!!!!!!!!!!!

5  |  3
S(103.212.119.237) 2024 оны 11 сарын 13

ANUSDI80955877

0  |  0
zochin(49.109.3.124) 2024 оны 11 сарын 14

Mongol emch nar luivarchin bolson unen shu yadarsan mungugui ard tumennii zovlongoor jargal hiideg Mongol emch nar hun emchleh bich uvchutnii uvchung tavalj bgaa yum chig bahan shingelgee hiine yadarj yavaa huniig emch nar ih tavlana mungugui uvchunduu uvduj zovoj baihad zambaraagui hamaarlgui shinjelgee avj ard tumennii karmaag segserdeg Mongol luivarchin emch nar chadvargui umhiirthun emch nart hench hariuthlaga tavdaggui darj nuudag ayul

1  |  0
Top