БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл ОНЦ БАЙДАЛ зарлалаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
16 цагийн өмнө

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл сөрөг хүчнийг “Төрийн эсрэг үйл ажиллагаа явуулж, бослого гаргах гэж байна” хэмээн буруутгаж, цэргийн онц байдал зарласнаа мэдэгдлээ. 

Тэрбээр “Хойд Солонгосын талыг баримтлагч хүчнийг устгаж, Бүгд Найрамдах Солонгос Улсыг хамгаалах болно” гэж мэдэгдэлдээ дурьджээ.

Ерөнхийлөгч Юн Сог Ёл мөн мэдэгдэлдээ “Төрийн эсрэг хүчийг цэгцэлж, улс орныг аль болох хурдан хэвийн байдалд оруулна. Дайны байдал зарласан нь Бүгд Найрамдах Улсын үндсэн хуулийн үнэт зүйлд итгэж, дагаж мөрддөг энгийн хүмүүст бага зэрэг хүндрэл учруулах хэдий ч энэ нөхцөл байдлыг багасгахад анхаарлаа хандуулж ажиллана" гэжээ. 

Эх сурвалж: Yonhap News

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top