МОНГОЛ УЛС ГААГИЙН ОЛОН УЛСЫН ШҮҮХЭД ДАВЖ ЗААЛДСАН Ч БҮТСЭНГҮЙ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ оны есдүгээр сарын 3-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн нь өдгөө манай орныг олон улсын шүүхийн өмнө зогсоход хүргээд байна. В.Путин 2023 оноос хойш анх удаагаа Ромын дүрэмд гарын үсэг зурсан, Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн улсад айлчилсан нь энэ юм.
Хэдийгээр Монгол Улсаас Гаагийн Олон Улсын шүүх /Гаагийн шүүх/-эд хандаж тус шүүхээс өнгөрсөн аравдугаар сард гаргасан шийдвэрийг давж заалдсан авч бүтсэнгүй. Шүүхээс гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж Гаагийн олон улсын шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй асуудлаар тус шүүхийн оролцогч орнуудын 23 дугаар Ерөнхий Чуулганаар Монгол Улсын гаргасан зөрчлийн асуудлыг хэлэлцэхээр болжээ.
Монгол Улс нь "Ромын дүрэмд нэгдсэн улс болохынхоо хувьд... ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг хүрэлцэн очиход нь баривчлаагүй" хэмээн Монголыг буруутган Олон Улсын Эрүүгийн Шүүх дуудаад байгаа бөгөөд уг асуудлыг энэ арванхоёрдугаар сард хэлэлцэхээр төлөвлөжээ. Хэрэв тийм бол шинэ оны өмнө байж мэдэх нь.
Яг хэрэг дээрээ манай УИХ олон улсын элдэв төрлийн гэрээ конвенцид нэгдэн орох, соёрхон батлахдаа гарамгай. Гадна талаасаа ч тийн шахдаг биз ээ. Урьд, хойно гарч болох уршиг дагавар, сайн, мууг нь дутуу хөтүү судалсан болоод л нэгдээд орчихдог. Түүнийхээ горыг амсаж өнөөдөр бид нэгдэн орсон гэрээндээ ороогдоод буй. Хувь заяаны нэгэн шоглоом гэвэл тус олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчээр өнгөрсөн 2023 онд анх удаа монгол хүн сонгогдсон бөгөөд тэр нь Монгол Улсын Дээд Шүүхийн шүүгч асан Д.Эрдэнэбалсүрэн юм. Шүүгч Д.Эрдэнэбалсүрэн нь АНУ-ын Нью-Йорк хотноо 2023 оны арванхоёрдугаар сарын 4-14-ний өдрүүдэд болсон Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд Оролцогч талуудын Ассамблейн 22 дугаар чуулганы үеэр ОУЭШ-ийн шүүгчийн сонгуульд нэр дэвшин 114 улсын төлөөллөөс 81 санал авч байв. Тухайн сонгуульд 13 улс өрсөлдсөнөөс эхний санал хураалтаар тийнхүү ялсан байдаг. Харин өдгөө шүүгч Д.Эрдэнэбалсүрэн өөрийнхөө улсыг шүүх ажилд оролцохоор болж байна. ОУЭШ энэ хэргийг нягтлан шалгуулахаар тус шүүхийн шүүгч Томоко Акане, Розарио Сальваторе Айтала, Жерардо Угалде нарыг томилжээ. Монгол Улсын Засгийн газар энэ гурван шүүгчийн хоёрыг солиулахаар өнгөрсөн аравдугаар сарын 31-нд ОУЭШ -д хүсэлт явуулсан боловч тус шүүх сая арваннэгдүгээр сарын 15-нд нийт шүүгчийн нэгдсэн хуралдаанаа хийж, Монгол Улсын Засгийн газрын дээрх хүсэлтийг хэлэлцээд, санал нэгтэйгээр хүлээж авахаас татгалзсан байдаг.
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХ, РОМЫН ДҮРЭМ ГЭЖ ЮУ ВЭ?
Олон Улсын Эрүүгийн Шүүх (Англиар International Criminal Court, Францаар Cour pénale internationale; товчоор ICC буюу ICCt, ОУЭШ) нь геноцид буюу аймаглан устгах, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, цэрэг дайны гэмт хэрэг, түрэмгийллийн гэмт хэрэг үйлдсэн хувь хүмүүсийг шүүх зориулалттай, байнгын үйл ажиллагаатай олон улсын эрүүгийн шүүх бөгөөд дэлхийн 120 гаруй улс нэгдэн оржээ.
Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийг 1998 оны долоодугаар сарын 18-ны өдөр Ром хотноо баталж, 2002 оны долоодугаар сарын 1-ний өдөр хүчин төгөлдөр болсон байна. Монгол Улс Ромын дүрмийг 2002 онд соёрхон баталж, олон улсын эрүүгийн шүүхийг үүсгэн байгуулагч эхний 60 улсын тоонд багтаж байлаа. УИХ-аар соёрхон батлахдаа
“1 дүгээр зүйл. Монгол Улс 2000 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр гарын үсэг зурсан Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай” гэжээ.
Ромын дүрмийн удиртгалд заахдаа “Олон улсын нийт хамтын нийгэмлэгийн сэтгэлийг түгшээж байгаа хамгийн хүнд ноцтой гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэх ёсгүй бөгөөд тэдгээрийг жинхэнэ ёсоор мөрдөн шалгах явдлыг хангах арга хэмжээг үндэсний түвшинд хэрэгжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэх замаар хангах ёстой болохыг батлан илэрхийлж,
-ийм гэмт хэрэг үйлдсэн этгээд ял шийтгүүлэхгүй байх явдлыг эцэс болгож, ингэснээрээ тийм төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар тус дөхөм үзүүлэхэд шийдвэр төгс байж,
-олон улсын гэмт хэрэг үйлдсэний төлөө хариуцлага хүлээх этгээдэд өөрийн улс орны эрүүгийн шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэх нь улс тус бүрийн үүрэг болохыг умарталгүй санаж,
-Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн зорилго болон зарчим, ялангуяа бүх улс хүч хэрэглэхээр заналхийлэхээс буюу түүнийг аливаа улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улс төрийн тусгаар тогтнолын эсрэг, эсхүл ямар нэгэн өөр хэлбэрээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын зорилгод үл нийцэх байдлаар хэрэглэхээс татгалзана гэдгийг дахин баталж,
-үүнтэй холбогдуулан энэхүү дүрмийг зэвсэгт мөргөлдөөн буюу аливаа улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох эрхийг алив нэгэн оролцогч улсад олгож байгаа хэмээн яагаад ч ойлгож болохгүй гэдгийг онцлон тэмдэглэж” уг дүрмийг гаргасан гэжээ.
59 дүгээр зүйл
Урьдчилан хорьсон газрын улсад баривчлах журам
1. Аливаа этгээдийг урьдчилан баривчлах буюу хорих болон шилжүүлэн өгөх тухай хүсэлтийг хүлээн авсан оролцогч улс тухайн этгээдийг өөрийн хууль тогтоомж болон есдүгээр хэсгийн дагуу баривчлахад чиглэсэн алхмыг нэн даруй хийнэ.
2. Баривчлагдсан этгээдийг урьдчилан хорьсон газрын улсад байгаа эрх бүхий шүүхийн байгууллагад нэн даруй хүргэх бөгөөд тэрээр энэ улсын хууль тогтоомжийн дагуу дараахь зүйлийг тодорхойлно:
(а) зөвшөөрлийг тухайн этгээдийн хувьд гаргасан;
(b) тухайн этгээдийг зүй ёсны ажиллагааны дагуу баривчилсан; болон
(c) тухайн этгээдийн эрхийг хангасан.
3. Баривчлагдсан этгээд урьдчилан хорьсон улсын эрх бүхий байгууллагад түүнийг Шүүхэд шилжүүлэхээс өмнө чөлөөлөх хүсэлт гаргах эрхтэй.
60 дугаар зүйл
Шүүхийн шүүн таслах эхний ажиллагаа
1. Тухайн этгээдийг Шүүхэд хүлээлгэн өгсөн буюу тухайн этгээд сайн дураараа буюу хүрэлцэн ирүүлэх тухай захирамжийн үндсэн дээр Шүүхэд ирсний дараа Урьдчилсан ажиллагааны танхим тухайн этгээд урьдчилсан байдлаар сэжиглэгдэж байгаа гэмт хэргийн талаар болон энэхүү дүрмийн дагуу өөрийн эрх, үүний дотор шүүн таслах ажиллагаа эхлэхээс өмнө урьдчилан хорихоос чөлөөлөх тухай хүсэлт гаргах эрхийн талаар мэдээлэл авсныг хянан үзнэ.
2. Өөрийнх нь хувьд баривчлах тогтоол гарсан этгээд шүүн таслах ажиллагаа эхлэхээс өмнө хорихоос түр чөлөөлөх тухай хүсэлт гаргаж болно. Хэрэв Урьдчилсан ажиллагааны танхим 58 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж үзвэл тухайн этгээдийг урьдчилан хорих явдлыг үргэлжлүүлнэ. Хэрэв Урьдчилсан ажиллагааны танхим тэдгээр нөхцөл хангагдсан гэдэгт итгэлтэй буй бол тэрээр тухайн этгээдийг тодорхой нөхцөлөөр буюу ямар нэгэн нөхцөлгүйгээр чөлөөлнө.
3. Урьдчилсан ажиллагааны танхим тухайн этгээдийг чөлөөлөх буюу түүнийг урьдчилан хорьж байх тухай өөрийн шийдвэрийг Прокурор буюу тухайн этгээдийн хүсэлтээр ямар ч үед хянан үзэж болно. Тийнхүү хянан үзсэнийхээ дараа тэрээр өөрчлөгдсөн нөхцөл байдал ингэхийг шаардаж байна гэж үзвэл урьдчилан хорих буюу урьдчилан хорихоос чөлөөлөх, болзолтойгоор чөлөөлөхтэй холбоотой өөрийн шийдвэрийг өөрчилж болно.
4. Урьдчилсан ажиллагааны танхим нь шүүх хуралдааныг үндэслэлгүйгээр саатуулахгүйн тулд шүүх хуралдаан хүртэл үндэслэлгүйгээр хэнийг ч удаан хугацаагаар Прокурорын зүгээс урьдчилан хорихгүй байх явдлыг хангана. Ийнхүү саатуулах явдал үүссэн тохиолдолд Шүүх тухайн этгээдийг урьдчилан хорихоос тодорхой болзолтой буюу ямар нэгэн болзолгүйгээр чөлөөлөх асуудлыг авч үзнэ.
5. Шаардлагатай тохиолдолд Урьдчилсан ажиллагааны танхим урьдчилан хорихоос чөлөөлөгдсөн этгээд алга болохгүй байх явдлыг хангахын тулд баривчлах зөвшөөрөл өгч болно.
90 дүгээр зүйл
Зөрүүтэй хүсэлт
1. Шүүхээс аливаа этгээдийг 89 дүгээр зүйлийн дагуу хүлээлгэн өгөх тухай хүсэлтийг хүлээж авсан оролцогч улс нь тухайн этгээдийг шилжүүлэх тухай өргөдлийг Шүүх хүлээн авсан гэмт хэргийн үндсийг бүрдүүлсэн тийм үйл ажиллагааны төлөө тухайн этгээдийг хүлээлгэн өгөх тухай хүсэлтийг тэрээр өөр ямар нэг улсаас нэгэн зэрэг авсан тохиолдолд энэ тухай Шүүх болон хүсэлт гаргасан улсад мэдэгдэнэ.
2. Хүсэлт гаргагч улс оролцогч улс байх тохиолдолд хүсэлт хүлээн авсан улс Шүүхийн хүсэлтэд нэн тэргүүнд анхаарал тавина:
93 дугаар зүйл
Хамтын ажиллагааны бусад хэлбэр
6. Хэрэв туслалцааны тухай хүсэлтээс татгалзсан бол хүсэлт хүлээн авсан улс тийнхүү татгалзсан шалтгааны талаар Шүүх буюу Прокурорт даруй мэдэгдэнэ” хэмээжээ.
В.Путин Монголд хийсэн айлчлалаа дуусгасан ч, түүнийг баривчлах Гаагийн шүүхийн тушаал үр дүнд хүрсэнгүй гэж BBC мэдээлсэн байна.
Тэнд дурдахдаа “Монголын эрх баригчид В.Путиныг баривчлаагүй, харин ч түүнд зориулан ёслолын хурал зохион байгуулжээ. ОХУ-ын Төрийн тэргүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүлээн авч уулзсаны дараа В.Путин тус улсын Ерөнхий сайд, УИХ-ын даргатай уулзсан байна. В.Путины айлчлалын гол зорилго нь Зөвлөлт, Монголын цэргүүд Японы армийг бут ниргэсэн Халхын голын байлдааны 85 жилийн ойг тэмдэглэх явдал байв. В.Путин айлчлалынхаа үеэр 1939 онд Зөвлөлтийн цэргүүдийг удирдаж байсан маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж, энэ үеэр гала тоглолт болсон байна. Гэвч Монголын эрх баригчид олон улсын өмнө хүлээсэн үүргээ яагаад биелүүлээгүй, Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээ албан ёсоор тайлбарлаагүй байна. Тус улсын нэрээ нууцалсан Засгийн газрын төлөөлөгч “Politico” сонинд ярилцлага өгөхдөө “Монгол Улс эдийн засгийн хувьд Орос, Хятадаас хараат байгаа, зөвхөн тэр хоёр улстай хиллэдэг нь гол шалтгаан" гэжээ. Улаанбаатар хотод байх Төрийн ордны дэргэд уриа лоозон барьсан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан цөөн хэдэн жагсагчийг цагдаа нар баривчилсан” гэж Associated Press-ийн эх сурвалжийг дурдан BBC агентлаг мэдээлж байлаа.
Ийнхүү Монгол Улс соёрхон баталсан гэрээндээ ороогдон Гаагийн шүүхийн өмнө хэзээ мөдгүй очих бололтой. Тэндээс ямар шийдвэр гарах, манайхаас ямар төлөөлөл очиж, ямар тайлбар өгөхийг харах л үлдлээ.
Сэтгэгдэл ( 4 )
Бүгдэд нь энэ өдрийн мэнд,\n\nТа бөөрийг мөнгөөр зарах сонирхолтой байна уу? Хэрэв та эрэгтэй, эмэгтэй хүн санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол Манипал эмнэлэг бөөрний хүнд донор хайж байгааг бид танд мэдэгдэхийг хүсч байна.\n\nБид бөөрний донор болох 780 мянган ам.долларыг санал болгож байна. Би Манипал эмч бөгөөд манай эмнэлэг нь эмчилгээний чиглэлээрээ шилдэг гэдгээрээ дэлхийд алдартай. Бид бөөр, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүд бөгөөд донор болон хүлээн авагчтай хамтран ажилладаг.\n\nАсуулт авахыг хүсвэл бидэнтэй имэйлээр
Бүгдэд нь энэ өдрийн мэнд,\n\nТа бөөрийг мөнгөөр зарах сонирхолтой байна уу? Хэрэв та эрэгтэй, эмэгтэй хүн санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол Манипал эмнэлэг бөөрний хүнд донор хайж байгааг бид танд мэдэгдэхийг хүсч байна.\n\nБид бөөрний донор болох 780 мянган ам.долларыг санал болгож байна. Би Манипал эмч бөгөөд манай эмнэлэг нь эмчилгээний чиглэлээрээ шилдэг гэдгээрээ дэлхийд алдартай. Бид бөөр, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүд бөгөөд донор болон хүлээн авагчтай хамтран ажилладаг.\n\nАсуулт авахыг хүсвэл бидэнтэй имэйлээр
ЭНЭ АЛИА САЛБАДАЙ ХҮРЭЛСҮХ НОВШ ИНГЭЖ Л УЛС ОРНЫГ УДИРДАНАДАА МУУ ҮХДЭЛ, БОЛОВСРОЛҮЙ МУНХАГ МУНАГ ХӨГИЙН ГАР
Олон нүүртэй байх болохгүй!