БНАСАУ-ыг цөмийн зэвсэггүй болгох үзэл баримтлал бүтэхгүй гэв

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 02 сарын 18

 

БНАСАУ-ыг цөмийн зэвсэггүй болгох гэсэн үзэл баримтлал хэрэгжих боломжгүй болсон бөгөөд тус улсын эрх баригчид цөмийн зэвсэгт хүчнээ цаашид тууштай бэхжүүлнэ гэж БНАСАУ-ын гадаад харилцааны яамнаас нийтэлсэн мэдэгдэлд өгүүлжээ.

АНУ, Япон, Өмнөд Солонгосын гадаад харилцааны сайд нар Мюнхенд уулзахдаа БНАСАУ-ыг цөмийн зэвсэггүй болгох бодлогыг бүрэн хэрэгжүүлэх шаардлагатай тухай ярьсныг уг мэдэгдэлд хатуу шүүмжилсэн байна.

“АНУ болон түүний дагуулуудын зүгээс дайсагнасан заналхийлэл бодитой хэвээр байгаа болохоор цөмийн зэвсэг нь БНАСАУ-ын хувьд энх амгалан амьдрал, бүрэн эрхт байдлын баталгаа бөгөөд үндсэн хуулиар баталгаажсан өөрийгөө хамгаалах хэрэгсэл юм” гэж Умард Солонгосын ГХЯ-ны мэдэгдэлд онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu