Өнөөдөр буюу гуравдугаар сарын 6-нд хийх Европын Холбооны гишүүн орнуудын удирдагчдын дээд хэмжээний шуурхай уулзалтаар Украины мөргөлдөөнийг зохицуулах болон Европын батлан хамгаалах хүчин чадлыг зузаатгах асуудал хэлэлцэхээр төлөвлөж байна.
Европын Холбооны төлөөлөгчийн сэтгүүлчдэд мэдээлснээр, дээрх хоёр асуудлыг АНУ-ын шинэ засаг захиргааны байр суурьтай уялдуулан хэлэлцэх ажээ. Түүний хэлснээр, Украины нөхцөл байдалд нөлөөлөх боломжтой яриа хэлэлцээг Оросын эрх баригчидтай хийж байгаа АНУ-ын засаг захиргааны байр суурь өөрчлөгдөж байгаа нь Украины талаар баримтлах Европын Холбооны стратегид нөлөөлөхгүй бөгөөд тус хамтын нөхөрлөл батлан хамгаалах салбарт илүү бие даасан бодлого явуулах аж.
Энэ уулзалтад Украины удирдагч Владимир Зеленскийг урьсан байна. Тэрээр хуралдаанд үг хэлээд гарч явсны дараа Европын 27 орны удирдагчид Украины аюулгүй байдлыг хангах баталгаа бүрдүүлэх асуудал хэлэлцэх юм. Дээд хэмжээний энэ уулзалтаар Европын Холбооны гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нар “энх тайвныг хүч ашиглан тогтоох” байр сууриа баримталсан хэвээр байгаагаа илэрхийлэх төлөвтэй байна. Дээд хэмжээний уулзалтад оролцогчид бас Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйены гуравдугаар сарын 4-нд танилцуулсан тус холбооны орнуудын зэвсэглэлийг шинэчлэн зузаатгах төлөвлөгөөг хэлэлцэх юм.
Хоёрдугаар сарын 28-нд Цагаан ордонд Владимир Зеленскийтэй ширүүхэн маргалдсанаас хойш хэдэн өдрийн дараа АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Украинд үзүүлэх цэргийн тусламжаа түр зогсоох шийдвэр гаргасан билээ. Гуравдугаар сарын 4-нд хүчин төгөлдөр болсон энэ шийдвэрийн дагуу Украинд хараахан хүргээгүй байгаа АНУ-ын цэргийн бүх техникийн нийлүүлэлтийг зогсоогоод байгаа юм. Украины удирдлага ОХУ-тай хийж байгаа зэвсэгт мөргөлдөөнийг эв зүйгээр зохицуулах байр суурь баримталж буйгаа нотлох хүртэл зэвсгийн нийлүүлэлтийг зогсоох юм байна.
Владимир Зеленский хэлэлцээний ширээнд суухад бэлэн байгаагаа илэрхийлсэн захидал ирүүлсэн гэж Америкийн төрийн тэргүүн гуравдугаар сарын 5-нд мэдэгдсэн юм. Владимир Зеленский Америкийн засаг захиргаанаас тавьж байгаа шаардлагуудыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд тус улсад зэвсэг нийлүүлэх болон тагнуулын мэдээлэл солилцох ажиллагааг харьцангуй хурдан сэргээх боломжтой гэж Трампын засаг захиргааны төлөөлөгчид мэдэгдэж байна.
Сэтгэгдэл ( 3 )
Бидэнд эрүүл мэндийн байдал маш сайн байгаа бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа бөгөөд бид донорыг бүх үйл явцад нь зохих ёсоор анхаарал тавих болно. бөөрний үнэ 780 мянган доллар. эндээс та DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бидэнтэй холбогдож болно.\nТаны бөөрний мөнгөний хэмжээ Би Клиникийн үйлчилгээний нефрологич юм. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид бөөрийг эмчилдэг бөгөөд бөөр худалдан авах, шилжүүлэн суулгах мэс засал нь Турк, Монгол, АНУ, Малайз, Дубай, Кувейт, Астри, Герман, Испани зэрэг донорын байршилтай.\nХэрэв та бөөрийг худалдах эсвэл

ЕВРОП УКРАЙН 180° ЭРГЭЛЭЭ ДЭЭ ХӨӨРХИЙ