Украинд явуулж буй цэргийн тусгай ажиллагааны явцад Оросын үйлдсэн хэргүүдийг мөрдөн шалгах олон улсын төв гэгчээс гарах тухай шийдвэрийг АНУ-ын засаг захиргаа гаргалаа гэж The New York Times сонин мэдээлсэн байна.
АНУ-ын Хууль зүйн яамны ажилтнууд энэ тухай Европын мэргэжил нэгтнүүддээ урьдчилан мэдэгдсэн бөгөөд уг шийдвэрээ албан ёсоор зарлах юм байна. АНУ 2023 оны арваннэгдүгээр сард буюу өмнөх ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргааны үед дээр дурдсан санаачлагд нэгдсэн ажээ. Төрийн зардлыг дахин хуваарилах шаардлагатай болсон тул энэ бүлгээс гарах шийдвэр гаргасан гэж АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа тайлбарласан байна. АНУ-ын Хууль зүйн яам Оросын үйлдсэн хэргүүдийг мөрдөн шалгах асуудлаар Украинтай хамтран ажиллах цар хүрээгээ мөн багасгаж байгаа ажээ.
Украины хямралыг зохицуулах маш сайхан боломж бүрдэж байгаа тухай Доналд Трамп саяхан мэдэгдээд, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй гуравдугаар сарын 18-нд утсаар ярихаар төлөвлөж байгаагаа дурдсан байна.
Сэтгэгдэл ( 0 )