Аймгийн эрүүл мэндийн газрын дарга М.Үржинханд, нэгдсэн эмнэлгийн дарга А.Болормаа болон бусад мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгуулав.
Тус уулзалтаар улсын хэмжээний улаанбурханы нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний талаар ярилцан тус аймгийн нөхцөл байдлын танилцуулга сонсож, цаашдын арга хэмжээний төлөвлөгөөг хамтран хэлэлцлээ.
Тус уулзалтаар Завхан аймгийн товлолт вакцины хамралт, ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албанаас хүргүүлсэн хоцорсон хүүхдийн тоо, нэрсээр нь хэрхэн нөхөн дархлаажуулалт зохион байгуулж байгаа болон цаашид илүү эрчимжүүлэхийг зөвлөмж болгов. Мөн эмнэлгийн эмч, ажилтнуудыг дархлаажуулах, халдварт өвчний үеийн шуурхай хариу арга хэмжээ авч ажиллах, мөнхүний папилома вирүсийн эсрэг вакцинжуулалт болон бусад товлолт вакцины хамралт болон сүрьеэгийн илрүүлэг оношлогоо эмчилгээний талаар ярилцаж, халдварт өвчний үеийн бэлэн байдлыг хангаж ажиллах талаар газар дээр нь дэмжлэгт хяналт хийж, зөвлөмжүүдийг өгсөн.
Мөн тус аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч эмнэлгийн ажилчдыг эмнэлзүйн оношилгоо, ялган оношилгоо, лабораторийг чадавхижуулахад мэргэжил аргазүйн хувьд чадавхжуулах арга хэмжээг авч, ажлын байрны сургалт семинар зохион байгуулахад дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаар боллоо.
Сэтгэгдэл ( 0 )