Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган-ыг хүлээн авч уулзлаа. Талууд Монгол Улс, АНУ-ын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг улам бататган бэхжүүлэхийн төлөө хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн явцын тухай санал, мэдээлэл солилцож, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаанд цаашид хийх ажлуудын талаар ярилцав. Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргаанаас баримталж буй бодлого, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд танилцуулаад, энэ хүрээнд Монгол Улс, АНУ харилцан ашигтай хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцжээ.

Засгийн газрын Шуурхай штабын хуралдаан/2025.04.12/-аар Боловсролын сайд П.Наранбаяр “ЕБС-ийн сурагчдын зорчилт хөдөлгөөн”, “Хотхоны бага сургуулийн талаарх танилцуулга” илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм. Боловсролын сайд П.Наранбаяр “Өнөөдрийн байдлаар дүүрэг хороо хооронд 168 мянган суралцагч, 7844 багш зорчиж, хичээл сургуульдаа явж байна.
Эдгээр сурагчийн 90 гаруй мянга нь хотын төвийн сургуулиуд руу зорчдог гэсэн судалгаа гарчээ. Энэ асуудлыг шийдэхийн тулд гэр хорооллын бүсэд 57 ЕБС барих шаардлага үүсээд байгаа юм. Ингэснээр зорчилт хөдөлгөөн эрс багасаж, түгжрэл 31.7 хувиар буурна. Мөн зорчилт хөдөлгөөнд оролцож буй сурагчдын 47.7 мянга нь бага бүлгийн хүүхдүүд байгаа нь “Хотхоны бага сургууль” шаардлагатайг илтгэж байна. Өнөөдрийн байдлаар нийслэл хотод хүн амын төвлөрөл ихтэй 11, огт сургуульгүй таван хороо байгаа нь 60 бүлэг нэмж хичээллүүлэх шаардлагатайг харуулжээ. Үүнийг шийдэхийн тулд төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжин, хамтран ажиллах шаардлагатай байгаа”-г илтгэлээрээ танилцуулсан юм. Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарласан. Боловсролын үйлчилгээг чанартай, хүртээмжтэй болгох, ачааллыг бууруулах зэрэг арга хэмжээ нь нэрэмжит жилийн ажлын чухал хэсэг байх болно. Тиймээс ч Боловсролын жилийн зарим зорилтыг Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах зорилготой уялдуулж буйгаа илэрхийлэв.
Сэтгэгдэл ( 1 )
naad medee bichsen setguulch ukhaantai yum chini eruul baina uu\n