Дэлхийн эдийн засаг савлагаатай байна. Хэдийгээр ковидгүй байгаа ч эдийн засаг бол ковидын үеийнх шиг хямарсан. АНУ, Хятадын хооронд дэгдсэн худалдааны “дайн”-ы сүүдэр л гэхэд Монголд нэлээн томоор тусаж байгаа.
Тухайлбал, нүүрсний үнэ унасан. Манай улсаас нүүрс худалдаж авдаг хамгийн ойрын, том түнш бол БНХАУ. Урд хөршийнхөн цахилгаан машины үйлдвэрлэлдээ манайхаас эрчим хүчний болон коксожсон нүүрс авч ашигладаг. АНУ-ын тавьсан өндөр босго зах зээлийг үнэтэй болгочихоор нүүрсний үнэ уначихсан. Нүүрсэнд тулгуурлаж валют олж ирсэн манай улсын хувьд тэр нь сөргөөр нөлөөлж байгааг дээр доргүй ярьж байна. Шинэ шийдэл, гарц хайсан олон ажлыг төрийн түвшинд ч, төрийн бус байгууллагын шугамаар ч зохион байгуулж байгаа.
Ийм байтал УИХ-ын түвшинд эдийн засгаа боомилсон шийдвэрүүд гаргав. УИХ ч гэж, УИХ-аар асуудал хэлэлцэхийн өмнөх шатанд Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороодын хуралдаанаар эдийн засгаа мэдэрдэггүй гэх үү, эсвэл мэдэн будилсан юм уу, мэдэж байгаа ч албаар улсаа “хорлож” буй юм уу гэмээр шийдвэрүүд гаргалаа.
Эдийн засаг хаа сайгүй хямарч байхад манай улсын зүгээс олдсон боломжийг тултал ашиглаад, гарц шийдлээ шуурхай гаргаад явмаар. Гэтэл УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг хэлэлцэх ёстой байсан ч судалгаа дутуу гэх үндэслэлээр хэлэлцэхээс татгалзав.
Үнэхээр судалгаа дутуу байсан уу гэтэл ХХААХҮЯ-ны сайд Ж.Энхбаяр "Евроазийн эдийн засгийн холбоотой түр хэлэлцээр байгуулснаар дотооддоо үйлдвэрлэж байгаа 20-иод нэр төрлийн бараанаас бусад бүтээгдэхүүний үнэ хямдарч, нийлүүлэлт сайжирна" гэсэн байр суурийг илэрхийлж байх юм.
Салбар хариуцсан хүний хувьд Ж.Энхбаяр сайд тооцоо, судалгаатайгаар асуудалд хандсан байж таарна. Тэгвэл Байнгын хорооны гишүүд бас нэг “судалгаа” гэгчээр бамбай хийж буй. Тэр судалгаанд нь тус хэлэлцээрийн үр ашиг нь тааруу гэж дүгнэсэн юм байх. Тэгвэл Эдийн засаг, хөгжлийн яамны хийсэн судалгаагаар “Хэлэлцээр хийх нь зүйтэй” гэж үзсэн байдаг. Байнгын хороо, холбогдох яамд, судалгаанууд дээр байр суурийн тэнгэр, газар шиг зөрүү гарсан тул Төсвийн байнгын хорооны хуралдааныг хаалттай явуулах саналыг байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн гаргасан ч гишүүдийн олонх дэмжсэнгүй.
Ингээд түр хэлэлцээрийн төслийг хэлэлцэхийг хойшлууллаа. Манайхан элдэв хэлэлцээр, гэрээ хэлцлийг хувийн компаниараа дамжуулах гэдэг, зуучийн үүрэг гүйцэтгэж дундаас нь мөнгө саах гэсэн үйлдлүүдээр хориг тавьж, царцааж ирсэн жишээг бид 20-иод жил гацаж, саяхан арай чамай хөдөлсөн Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр замын хэлэлцээрээс хангалттай ойлгож авсан. Яг түүн шиг Ж.Энхбаяр сайдын хэлээд байгаа шиг ашиг авчрах Евроазийн эдийн засгийн холбоотой хийх хэлэлцээр дундуур ямар гээч “муур” нь гүйгээд орчихов оо...
Ч.Зотол
Сэтгэгдэл ( 4 )
Эрхэм ноён /хатагтай,\nЭнэ нь Adityapradhan анагаах ухааныг олон нийтэд мэдээлэх явдал юм\nэмнэлэг эрүүл бөөрний донор хайж байна\n100% ноцтой байгаа хүмүүс бөөрөө 780,000 доллараар зарна\nСонирхсон хандивлагчид манай цахим шуудангаар яаралтай холбоо барина уу:\nDR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nТа мөн манай бүсийн төв оффист бидэнтэй холбогдож болно\nВэб:\nБид анагаах ухаанд 28 жил ажилласан туршлагатай.\nБид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж байна, бид таны яаралтай хүлээж байна\nМанай эрхэм өвчтөнүүд бөөрийг нухацтай хүлээж байгаа тул дагаж мөрдөх\nшилжүүл
Эрхэм ноён /хатагтай,\nЭнэ нь Adityapradhan анагаах ухааныг олон нийтэд мэдээлэх явдал юм\nэмнэлэг эрүүл бөөрний донор хайж байна\n100% ноцтой байгаа хүмүүс бөөрөө 780,000 доллараар зарна\nСонирхсон хандивлагчид манай цахим шуудангаар яаралтай холбоо барина уу:\nDR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nТа мөн манай бүсийн төв оффист бидэнтэй холбогдож болно\nВэб:\nБид анагаах ухаанд 28 жил ажилласан туршлагатай.\nБид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж байна, бид таны яаралтай хүлээж байна\nМанай эрхэм өвчтөнүүд бөөрийг нухацтай хүлээж байгаа тул дагаж мөрдөх\nшилжүүл
ПНХ хуеплет ебанный журналюг
ПНХ хуеплет ебанный журналюг