Дэвон Скотт хоёр зүйл ангиар ял сонсож байжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 04 сарын 23

Дээд лигийн финалд “Бишрэлт Металл”-“Хасын хүлгүүд” тоглоход А.Азбаярын араас дайрч цохисон Дэвон Скоттыг 2026 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл Монголын Сагсанбөмбөгийн Холбооноос зохиох тэмцээнд оролцохыг хориглож, 2 сая төгрөгийн торгууль ногдуулсан талаар албан ёсоор мэдээлсэн.

Харин А.Азбаярын аавын өгүүлснээр бол хүүгийнх нь толгой тархи хөндүүр, өвчтэй хэвээр байгаа тул эмчлүүлэх шаардлагатай.

Тэгвэл талбай дээр спортын бус авир гаргаж, танхайрсан Дэвон Скоттын тухай зарим баримтууд интернэтэд хэн ч олж үзэж болохоор ил байна.

Одоо 31 настай. 2.06 метр өндөртэй, жин нь 100 гаруй килограмм. Өөрөөр хэлбэл, энгийн хүмүүсийн дэргэд бол нүсэр том биетэй залуу.

Тамирчны замналаа 2016 оноос Веллингтоноос эхэлж, түүнээс хойш Шинэ Зеланд, Аргентин, Бразил, Израиль, Өмнөд Солонгос, Итали, Доминикан, Мексик, Филиппин болон Монгол зэрэг дөрвөн тивийн 11 улсын 15 багт тоглож үзсэн.  

Баг болгондоо хоёр жилээс илүү хугацаатай тоглосон нь үгүй шахам. Ийм замналтай тоглогч.

Тамирчны замналаас гадна гэмт хэрэгт холбогдож, хоригдож байсан тухай мэдээлэл ч байна. 2012 - 2015 онд Дэйтоний их сургуульд байхдаа нийтийн байранд зөвшөөрөлгүйгээр халдаж, хулгай хийсэн хэрэг үйлдсэн. Энэ хэргийг багийнхаа тоглогч Жэйлэн Робинсоны хамт үйлдсэн нь тогтоогдсон учир Их сургуулийн багаас хоёулаа хөөгдөж байжээ. Зөвхөн хөөгдөөд зогсохгүй Монтгомерийн тойргийн шүүгч Деннис Эдкинс түүнд гурван сар хорих ял мөн таван жилийн тэнсэн харгалзах ял оноосон байна. Мөн 16 хохирогчийн хохирлыг барагдуулахыг үүрэг болгожээ.

Dayton Daily News сонины тухайн үеийн дугаарт нийтэлснээр 14 оюутан 500 гаруй ам.доллар хулгайд алдсанаа цагдаад мэдүүлж, бүртгүүлж байжээ. 

Хоёр удаа үүд хаалга эвдэж дотогш нэвтэрсэн, гурван удаа бусдын байранд зөвшөөрөлгүй нэвтэрсэн, ингэхдээ хулгай хийсэн гэж үзсэн байна.

Шүүгч Эдкинс хэрвээ дахиад хэрэг үйлдвэл хэрэг бүрийг нь нэгтгэн, 8 хүртэл жилийн ял оноох боломжтойг анхааруулж байжээ.

Тэрбээр өөрийгөө хэрэг үйлдсэн гэдгээ хүлээж, цагдаагийн хяналт дор шүүхийн танхимаас гарч, гурван сарын ял эдэлж эхэлсэн байна. А.Азбаяр руу дайрсан явдал Дэвон Скоттын хуучныг сөхөхөд хүргэсэн болно.

 

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(43.228.130.188) 2025 оны 04 сарын 24

Манайханд ийм л хэрэгтэн ирнэдээ.Монголдоо хийж бгаа тэмцээнд гадны легонер ямар хэрэгтэй юм бэ.Монголынхоо сайхан залуусыг тоглуулж тэмцээн уралдаанаа хийж байвал яасан юмбэ.Аль мөнгөтэй нь гадаадаас хэдэн хулгайч ялтан гэмт хэрэгтэнүүдийг авчирч тоглуулаад байр эзэлж байх юмуу? Одоо сагс тоглож чадахгүй хүнгүй болсон шүү энэ дэлхий.

0  |  0
azaa(197.211.63.33) 2025 оны 04 сарын 23

Намайг Азаа гэдэг, намайг дэмжин 103 мянган ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн Канадын банкинд талархаж байгаагаа илэрхийлье. Би санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан тул Хятад дахь найзтайгаа холбоо барьж, тусламж хэрэгтэй хүмүүст тусалдаг олон улсын банктай танилцсан. Канадын банкны цахим хаягийг надтай хуваалцсан найздаа бас баярлаж байна. Би info@ibcunit.com цахим шуудангаар дамжуулан 120,000 долларын тэтгэлэг авах хүсэлт гаргасан бөгөөд намайг гайхшруулж, 103,000 доллараар шагнуулсан. Энэ дэмжлэг миний санхүүгийн байдлыг ихээхэн сайжруулж, одоо би гэр бүлтэйгээ аз жаргалтай, тогтвортой бай

0  |  3
Эмзэглэл(73.45.161.219) 2025 оны 04 сарын 23

Гадны тамирчдыг эх орондоо удаан хугацаагаар өмьдрах оршин суух эрхийг нь өгөхдөө гэмт хэргийн түүхийг нь шалгаж байгаачээ?Хүн алчаад эрэн сурвалжлагдаж байгаа алуурчин эсвэл хар тамхи танхай хэргийг нь шалгаж байгаачээ!!!Хүүхэд залууст буруу үлгэр дуйрайлал болж байна.Гадны иргэн гэхээр л тахин шүтэхээ больж үз!!!

5  |  0
Zochin(202.9.46.78) 2025 оны 04 сарын 23

Aris unguur yalgavarlaad yahavdee.bid ch uur uls orond yavahdaa iim medremj avahiig hysehgyi.ene hynii huvid sportod bh esgyi l hymyysiin neg yum bna.haa gazar l muu muuhai ni diilsen hyn hoguud bj l bg.yal shiitgeliif tultal ni uguud byr huuj gargah ni zuv bh shyy.alivaa sport shiryyn doriuun temtsel dund l bg.hohirson,uuruusuu bolson,uvdsun yhsen too tomshgyi jishee bii.haramsaltai l yum bolj.harin aris ungu bol hamaagyi.har hernee sahiusan tenger, burhan shig hymyys zunduu l bg.het tuilshirch horvoogiin byh yumsiig hamj shimheed bh hereg bgiin bol uu?

2  |  0
S(59.153.114.76) 2025 оны 04 сарын 23

VANXANDI80855877UILCHLEED

0  |  0
S(59.153.114.76) 2025 оны 04 сарын 23

VANXANDI80855877UILCHLEED

0  |  0
S(59.153.114.76) 2025 оны 04 сарын 23

VANXANDI80855877UILCHLEED

0  |  0
S(59.153.114.76) 2025 оны 04 сарын 23

SEXSDI BOOBN XXNOO80955877

0  |  0
S(59.153.114.76) 2025 оны 04 сарын 23

SEXSDI BOOBN XXNOO80955877

0  |  0
S(59.153.114.76) 2025 оны 04 сарын 23

SEXSDI BOOBN XXNOO80955877

0  |  0
судалгаа (66.181.166.134) 2025 оны 04 сарын 23

авчрахаасаа өмнө сайн судалж бгаач ээ? гадны эрүүгийн элементүүдийг авчраад, тэд нар нь хүн алчих гээд ямар хэцүү юм бэ? Азбаяр дахиж тоглоно гэхэд хэцүү боллоо, наад хар яргачингуудаа хөөж явуулаач ээ

1  |  0
Зочин(66.181.165.177) 2025 оны 04 сарын 23

Манайхны сагс тоглоно гэж юу байдаг юм бэ

0  |  0
NOwsh(202.70.46.20) 2025 оны 04 сарын 23

Anuhai gechiigees bolj haruud salahaa bailaa MGL oos

1  |  1
Elya(202.126.90.214) 2025 оны 04 сарын 23

Наад хар халтаруудаа Монгол- зайлуулаачэээ. Арай давраад даам гарчихсан юм бэ хор шар байлгүй л яахав гэхдээ араы дэндүү санаатай цохиж байна лээ. Монгод тамирчидда дэмжээд хооронд өрөслдүүлж болдоггүй юм уу?

5  |  0
Elya(202.126.90.214) 2025 оны 04 сарын 23

Наад хар халтаруудаа Монгол- зайлуулаачэээ. Арай давраад даам гарчихсан юм бэ хор шар байлгүй л яахав гэхдээ араы дэндүү санаатай цохиж байна лээ. Монгод тамирчидда дэмжээд хооронд өрөслдүүлж болдоггүй юм уу?

2  |  1
з(202.126.91.114) 2025 оны 04 сарын 23

манайхан ч хүний бөгс ухахдаа сайн дөө

1  |  1
з(202.126.91.114) 2025 оны 04 сарын 23

манайхан ч хүний бөгс ухахдаа сайн дөө

0  |  4
з(202.126.91.114) 2025 оны 04 сарын 23

манайхан ч хүний бөгс ухахдаа сайн дөө

0  |  2
з(202.126.91.114) 2025 оны 04 сарын 23

манайхан ч хүний бөгс ухахдаа сайн дөө

0  |  2
з(202.126.91.114) 2025 оны 04 сарын 23

манайхан ч хүний бөгс ухахдаа сайн дөө

0  |  1
Close menu