УИХ-ын дарга Д.Амарбаясгалан бүрэн эрхийнхээ хүрээнд Үндэсний аудитын газар /ҮАГ/-ын даргад С.Магнайсүрэнг нэр дэвшүүлсэн.
Өнөөдөр Төсвийн байнгын хороогоор нэр дэвшигчийн сонсголыг явуулж, тайланг хаалттай хэлэлцэж байна.
Сануулахад, өнгөрөгч 2024 онд ҮАГ-ыг удирдаж байгаа Д.Загджавыг УИХ-ын даргаар ажиллаж байсан Г.Занданшатарын шийдвэрээр томилсон. Ингэхдээ өмнөх дарга Д.Занданбат 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх зорилгоор 2023 оны арванхоёрдугаар сард ажлаа өгснөөр Д.Загджав ҮАГ-ын ерөнхий аудиторын орлогч болж байсан юм.
Нэр дэвшигчийн намтрыг танилцуулбал, С.Магнайсүрэн нь 2000-2005 онд УИХ-ын Тамгын газарт зөвлөх, 2006-2007 онд Хүнс хөдөө аж ахуйн яаманд сайдын зөвлөх, 2008-2013 онд УИХ-ын Тамгын газарт нарийн бичгийн дарга, Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга зэрэг албыг хашиж байсан юм. Монгол Улсын Ерөнхий аудиторыг зургаан жилийн хугацаатайгаар томилдог.
Сэтгэгдэл ( 0 )