Ерөнхий сайдын Ажлын алба няцаалт хийв

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 07 сарын 07

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн онд “Цэгцрэх хөдөлгөөн” ном хэвлүүлсэн. Уг номдоо МУИС-ийн багш нарын 2009 онд хамтарч бичсэн “Шинэ институцийн эдийн засаг” номоос эшлэл оруулахдаа зохиогчдоос зөвшөөрөл аваагүй хэмээсэн ташаа мэдээллийг нэр бүхий сайтын цахим хуудсаар олон нийтэд түгээжээ. Уг мэдээлэл нь ор үндэслэлгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

“Цэгцрэх хөдөлгөөн” ном нь оюуны өмчийн болон зохиогчийн эрхийн ямар нэгэн зөрчилгүй болно. Хувь хүний болон албаны нэр хүндэд хүндэтгэлтэй хандаж, олон нийтэд түгээх мэдээллээ албан эх сурвалжаас тодруулж байхыг хүсэж байна гэж Монгол Улсын Ерөнхий сайдын Ажлын албанаас гаргасан няцаалтад онцолжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu