ТАНИЛЦ | Өнөөдрөөс МОНГОЛ УЛСАД шинээр хэрэгжиж эхлэх хуулиуд

Б.Гантуяа | Zindaa.mn
2026 оны 01 сарын 01

Өнгөрөгч 2025 онд хууль тогтоох байгууллагаас хуралдан, шийдвэрлэж өнөөдрөөс буюу 2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх хууль, тогтоомжуудыг танилцуулж байна.

Тухайлбал:

-Хиймэл оюун ухаан ашиглан автомашины торгууль ногдуулж эхэллээ

-Төрийн албан хаагчдад тэтгэмж буюу алба хаагч нас барвал 36 сарын тэтгэмжийг ар гэрт нь нөхөн олгоно

-Онцгой байдлын алба хаагчдын нэмэгдэл 10 хувиар нэмэгдэнэ

-Ахмадуудын тэтгэвэр 80 000 төгрөгөөр нэмэгдэнэ

-Багш нарын цалин 50 хувиар нэмэгдэнэ

-Иргэд ХУРИМТЛАЛЫН САН-гаас ашиг хүртэнэ

-16,000 хүүхэд тутамд нэг хүүхдийн эрхийн байцаагч томилно

Түүнчлэн, дээр дурдагдсанаас гадна Засгийн газрын 2025 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 69 дугаар тогтоол буюу Техникийн зохицуулалт шинэчлэн батлах тухай тогтоолыг тухайн үеийн Монгол Улсын Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр нарын баталсан шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ.

Холбоотой хуулийн дэлгэрэнгүй мэдээллийг:

1. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль https://legalinfo.mn/mn/detail?lawId=17434225418322

2. Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай https://legalinfo.mn/mn/detail?lawId=17434227259782

3. Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай https://legalinfo.mn/mn/detail?lawId=17432520199262

4. Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай https://legalinfo.mn/mn/detail?lawId=17434227025052

5. Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай https://legalinfo.mn/mn/detail?lawId=17434227143132

6. Засгийн газрын 2025 оны 83 дугаар тогтоол “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам” https://legalinfo.mn/mn/detail?lawId=17433086877162

7. Засгийн газрын 2024 оны 143 дугаар тогтоол “Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн орон тоо тогтоох тухай” https://legalinfo.mn/mn/detail?lawId=17141914622781

8. Засгийн газрын 2025 оны 69 дугаар тогтоол “Сүү бэлтгэл, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт” https://legalinfo.mn/mn/detail?lawId=17356246681231

9. Засгийн газрын 2025 оны 65 дугаар тогтоол “Даатгуулагчийн шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын өнөөгийн үнэ цэнийг тодорхойлоход 2026 онд хэрэглэх итгэлцүүр” https://legalinfo.mn/mn/detail?lawId=17432860571372

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.40.18) 2026 оны 01 сарын 01

Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus

0  |  0
Top