Метроны Толгойтоос Амгалан хүртэлх газар доорх 14 өртөө ЭНД байрлана

З.Энхлэн | Zindaa.mn
2026 оны 03 сарын 06

 

Улаанбаатар хотод хэрэгжих метроны төслийн хүрээнд Энхтайваны өргөн чөлөөний дараах байршилд 15 өртөө байгуулахаар төлөвлөжээ. Эдгээрээс, 14 өртөө нь газар доор бол 1 өртөө нь ил (газрын дээр) байрлах аж. 

Энэхүү чиглэлд дараах 15 өртөө байрлана. Үүнд:

  1. Толгойт (газар доор)
  2. Баруун бүсийн автобусны терминал (газар доор)
  3. Хархорин зах (газар доор)
  4. Саппорогийн уулзвар (газар доор)
  5. 25-р эмийн сан (газар доор)
  6. Гандан (газар доор)
  7. Улсын их дэлгүүр (газар доор)
  8. Сүхбаатарын талбай (газар доор)
  9. Бөхийн өргөө (газар доор)
  10. Кино үйлдвэр (газар доор)
  11. Офицеруудын ордон (газар доор)
  12. Ботаник (газар доор)
  13. Троллейбусны терминал (газар доор)
  14. Амгалан (газар доор)
  15. Эв нэгдлийн цэцэрлэгт хүрээлэн (ил байрлах)

Метро ашиглалтад орсноор Толгойтоос Амгалан хүртэлх зорчих хугацаа эрс багасаж, хотын иргэд хурдан, аюулгүй, тав тухтай зорчих боломж бүрдэх юм.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Засаг(206.248.200.242) 2026 оны 03 сарын 07

Монголын засаг төр нээд байгаа хулгайч, луйварчид иймэрхүү залиланг 35 жилийн туршид хийж ирлээ

0  |  0
Зочин(103.229.122.110) 2026 оны 03 сарын 07

Их дэлгүүр-талбай-бөхийн өргөөний буудлуудаа холдуулах хэрэгтэй.Ямар автобусны буудал биш

0  |  0
Top