Улаанбаатар метро нийт 15 өртөөтэй байна

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 01 сарын 28

Улаанбаатар метроны инженер геологийн судалгааны хүрээнд трассын 19.4 км уртад 42 цэгт, газрын гадаргаас 30 метрийн гүнд өрөмдлөг хийж, лабораторийн шинжилгээгээр хөрсний бүтэц, уян налархайн коэффициентийг тодорхойлсон.

Гидрогеологийн судалгаагаар туннелийн өрөмдлөгийн явцад усны судал таарах эрсдэлүүдийг тодорхойлж, ус зайлуулах зохицуулалтыг төлөвлөөд байна. Метроны төслийн талаар хотын дарга Х.Нямбаатар “БНСУ-ын “Духуа инженеринг” компанийн түншлэл метро барих ТЭЗҮ-ийг нэгдүгээр сарын 20-нд боловсруулж дууссан. ТЭЗҮ-ийг Барилгын хөгжлийн төв, Зам тээвэр хөгжлийн төвөөр хэлэлцүүлэн магадлуулах гэж байна. Улмаар төсөвт өртөгт орсон өөрчлөлтийн дагуу НИТХ-аар төсөвт өртгийг шинэчлэн тогтоож баталсны дараа EPC гэрээ, эцсийн сонгон шалгаруулалтын тендерийг зарлана” гэв. Улаанбаатар хотод ФИДИК буюу Олон улсын зөвлөх инженерүүдийн холбооны жишиг гэрээний дагуу бүтээн байгуулалтын төслүүдийн тендерийг шалгаруулж байна.

Ташрамд, Улаанбаатар метроны трассын урт 19.4 км, нийт 15 өртөөтэй, 36.5 км/цагийн хурдтай байна. Өртөө хоорондын дундаж зай 1.3 км бөгөөд цагт 17.200 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай байх юм. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.63.115) 2025 оны 03 сарын 13

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

1  |  0

Зочин(66.181.166.196) 2025 оны 03 сарын 13

Хаха, энэ метро ч худлаа ярьж, ажил хийж байгаа дүр эсгэхэд л хэрэгтэй байх даа, үнэхээр хийх сонирхол байгаа эсэх нь их л эргэлзээтэй эд дээ

1  |  0
зочин(202.21.99.52) 2025 оны 03 сарын 13

газар доор метро гэж мөрөөдөөд хэрэггүй зүгээр ил гадаргүуу дээрээ хийж чадахгүй байж

1  |  0
зочин(202.21.99.52) 2025 оны 03 сарын 13

газар доор метро гэж мөрөөдөөд хэрэггүй зүгээр ил гадаргүуу дээрээ хийж чадахгүй байж

1  |  0
Close menu