“BARILGA EXPO” олон улсын барилгын үзэсгэлэн яармаг Буянт-Ухаа ордонд болно

Я.Болор | Zindaa.mn
3 цагийн өмнө

39 дэх удаагийн “BARILGA EXPO” олон улсын барилгын үзэсгэлэн яармаг 2026 оны дөрөвдүгээр сарын 24–26-ны өдрүүдэд Буянт-Ухаа ордонд болоход цөөн хоног үлдлээ.

Уг үзэсгэлэн яармагт Монгол БНХАУ, БНСУ, Япон, Герман, Польш, Итали, Турк, ОХУ зэрэг барилгын салбартаа тэргүүлэгч 20-иод улсын барилгын материал үйлдвэрлэгч, худалдаа ханган нийлүүлэгч, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэгч, хөрөнгө оруулагч, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч 400 орчим аж ахуйн нэгж, байгууллага оролцоно.

Хот Байгуулалт, Барилга, Орон Сууцжуулалтын Яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ болон салбарын төрийн байгууллагууд оролцож, үйл ажиллагаагаа иргэдэд танилцуулж, мэдээлэл өгнө.

Барилгын хөгжлийн төвөөс Сургууль, цэцэрлэгийн барилгын нормын шинэчлэл, Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм, Бүтээгдэхүүн баталгаажуулалтын тохирлын гэрчилгээ зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж, мэдээлэл хүргэхээр төлөвлөж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top