“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирлын ээлжит шуурхай хурал боллоо. Хурлаар өмнөх долоо хоногийн үүрэг даалгаврын биелэлтийг дүгнэж, цаг үеийн тулгамдсан асуудлуудын хүрээнд төвийн захирал Д.Мөнхбаатар тодорхой чиглэлүүдийг өглөө.
-Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, ил тод байдлыг хангах хүрээнд: Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын цахим системтэй уялдуулан төвийн албан хэрэг хөтлөлтийг цахим хэлбэрт шилжүүлэн тоон гарын үсгээр баталгаажуулах,
-Барилгын салбарын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санг "Хур" системтэй холбож, иргэд аж ахуйн нэгж байгууллагууд ямар нэгэн нэмэлт дамжлагагүйгээр салбарын үйлчилгээ, мэдээллийг шууд авах боломжийг бүрдүүлэх.
-Дөрөвдүгээр сарыг улс орон даяар "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сар" болгон тэмдэглэдэг. Энэ хүрээнд: Барилгын талбай дээрх осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, ХАБЭА-н стандартыг сурталчлах хэлэлцүүлэг, сургалтуудыг тогтмолжуулах
-"Монгол Улсын Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл"-ийн эцсийн тайланд захиалагчийн хяналтын дүгнэлтийг шуурхай гаргах.
-Орон тооны бус эксперт томилох асуудлаар холбогдох материалыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам (ХББОСЯ)-нд хүргүүлж, шийдвэрлүүлэх үүрэг чиглэлийг өглөө.

Сэтгэгдэл ( 0 )