ЦАГ АГААР| Хэнтийн уулархаг нутгаар үргэлжилсэн хүйтэн бороо орно

Я.Болор | Zindaa.mn
53 минутын өмнө

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

21-нд Хэнтийн уулархаг нутгаар үргэлжилсэн хүйтэн бороо, уулаараа нойтон цас орж, Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн зүүн хагаст салхи шуургатай байхыг анхааруулж байна.

 

2026 оны 06-р сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, Хэнтийн уулархаг нутгаар үргэлжилсэн хүйтэн бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +5...+10 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +24...+29 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +18...+23 градус, бусад нутгаар +11...+16 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо, уулаараа нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +7...+9 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +8...+10 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +5...+7 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатар: +4 градус дулаан, харьцангуй чийг 85 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top