"МАСЕ аnnual meeting 2026" олон улсын арга хэмжээ болж байна

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

"Монголын Инженерүүдийн Холбоо" Төрийн бус байгууллагаас жил бүр зохион байгуулдаг тус арга хэмжээ 2026 оны 06 дугаар сарын 18 - 19 -ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.

Энэ жилийн Олон улсын арга хэмжээнд хүрэлцэн ирж хамтран зохион байгуулж буй гадаад улсын зочид төлөөлөгчдийг "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ - ын захирал Д.Мөнхбаатар болон удирдлагууд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Хиймэл оюун ухаан нь барилгын ажлын явцын хяналтад чухал үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ төслийн бодит цагийн мэдээлэл, талбайн тайлан, зураг, дрон зураглал, ВИМ загвар, хяналтын акт, чанарын шалгалтын өгөгдөл зэрэг мэдээллийг нэгтгэн шинжилсэнээр ажлын хоцрогдол, чанарын зөрчил, болзошгүй доголдол, эрсдэлийг урьдчилан илрүүлэх боломжтой гэдгийг онцоллоо.

Өнөөдөр /2026.06.19/ Монголын барилгын Инженерүүдийн Холбоо, Солонгосын барилгын Инженерүүдийн Холбоо хамтран Монгол - Солонгосын хамтарсан техникийн семинарыг зохион байгууллаа.

 

 

Хот байгуулалт, дэд бүтцийн салбарт хиймэл оюун ухаан нь хүн амын өсөлт, хотын нягтаршилт, авто замын ачаалал, нийтийн тээврийн урсгал, байгаль орчны нөлөөлөл, эрчим хүчний хэрэглээ зэрэг их хэмжээний өгөгдөлд дүн шинжилгээ хийж, илүү ухаалаг төлөвлөлт хийх боломжийг олгодог. Монгол Улсын барилгын салбарт хиймэл оюун ухааныг нэвтрүүлснээр барилгын инженерчлэл, төсөв тооцоо, төслийн удирдлага, чанарын хяналт, эрсдэлийн үнэлгээ, хот төлөвлөлт, дэд бүтцийн менежментийн салбарыг шинэ шатанд гаргах болно. Ийм учраас Монгол - Солонгосын барилгын Инженерүүдийн Холбоо хамтран энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top