Улаан загалмайн хорооны дарга нар нийслэлийн дүүргүүдэд хийх уулзалтаа БЗД-ээс эхлүүллээ

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, 9 дүүргийн Улаан загалмайн хорооны дарга нар Баянзүрх дүүрэгт ажиллалаа

Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа тэргүүтэй удирдах зөвлөлийн гишүүд болон 9 дүүргийн Улаан загалмайн хорооны дарга нар нийслэлийн дүүргүүдэд хийх уулзалтаа Баянзүрх дүүргээс эхлүүллээ.

Уулзалтад Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Баянзүрх дүүргийн Улаан загалмайн хорооны удирдах зөвлөлийн дарга Ч.Мэндсайхан болон Засаг дарга И.Баттөгс, ЗДТГ-ын дарга Н.Бат-Өлзий болон Онцгой байдлын хэлтсийн дарга М.Мягмар-Очир, Баянзүрх дүүрэгт анх удаа анхан шатны хороог байгуулсан Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, 25 дугаар хорооны Засаг дарга Т.Пагамдулам нарын бүрэлдэхүүнтэй зочдыг хүлээн авлаа.

Төр-Улаан загалмайн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд гамшиг осол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хүүхэд залуусын хөгжлийн хөтөлбөр гээд олон талт хүмүүнлэгийн ажлуудыг хамтран хэрэгжүүлж байгаа. Тийм ч учраас Баянзүрх дүүрэг 2026 онд "Хүмүүнлэгийн андууд" шагналыг гардан авсныг онцоллоо. Цаашид ч хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэн ажиллана гэдгээ талууд хэллээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top