Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас Монгол банк болон арилжааны бусад банкнуудтай хамтран газрын тосны бүтээгдэхүүний агуулах барих, өргөтгөх, шинчлэх төсөлд хөнгөлөлттэй зээл олгож эхэлжээ. Одоогоор хөнгөлөлттэй зээлд 21 ААН-д газрын тосны бүтээгдэхүүн шинээр барих, өргөтгөх 26 төслийг дэмжихээр шийдвэрлээд байна. Зээлийн шаардлагын тухайд хүүгийн есөн хувийг төр, үлдсэн зургаан хувийг тухайн ААН хариуцах юм.
Шалгарсан 21 ААН-ийн 26 төсөл нийт 299.7 метр.куб багтаамж бүхий газрын тосны бүтээгдэхүүний агуулах багтах бөгөөд, өргөтгөн шинэчлэхд 365 тэрбум төгрөг шаардлагатай аж.
Дээрх төслүүдээс байршлын хувьд Улаанбаатар хотод 13, Өмнөговь аймагт дөрөв, Дархан-Уул, Баян-Өлгий аймагт хоёр, Орхон, Ховд аймагт тус бүр нэг агуулах барихаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл ( 0 )