Ховд аймагт сураггүй алга болсон 10 настай охиныг 11 дахь өдрөө эрэн хайж байна. Тодруулбал, Ховд аймгийн Буянт сум Норжинхайрхан багийн “Соёлын нэгдэл”-ийн 513 тоот /аймгийн төвөөс зүүн зүгт 20 км-т, сумын төвд/ Бага насны хүүхэд наймдугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагийн орчим тарвас хураах ажилд явна гэж гэрээсээ явган гараад сураггүй болсон тухай дуудлагыг наймдугаар сарын 2-ны өдрийн 20:40 цагт хүлээн авсан.
Аймгийн Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 123 дугаар анги, сумын Мэргэжлийн анги, ар гэрийн нийт 77 хүн, 8 автомашин, 3 мотоцикл, 1 дрон, 1 эрэлч нохойтойгоор А /10 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Сэтгэгдэл ( 0 )