Хэн нь хамгийн олон начин төрүүлсэн бэ?

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 11
Бөхчүүд: Б.Түвдэндорж Ш.Батсуурь Д.Дамдин Ж.Мөнхбат Х.Баянмөнх Д.Цэрэнтогтох Б.Бат-Эрдэнэ
Наадам:
Нутаг: Булган аймаг Говь Алтай аймаг Төв аймаг Увс аймаг Хэнтий аймаг Хөвсгөл аймаг Өвөрхангай аймаг

Хан гарьд харцага шонхорын дэвэлттэй, хүчит сайхан эрс нь зодгондоо чангарсан Монгол наадмын торгон ногоон дэвжээнээ хүч чадал, уран мэхээрээ гайхуулан үзэгч түмнээ цэнгүүлсэн харишгүй хүчит баяр наадмын манлай “Дархан аварга” манай улсад ардын хувьсгалаас хойш 7 төрөн гарсан байдаг билээ. Тухайлбал Булган аймгийн Хангал сумын харъяат 1939, 1941, 1945 – 1946, 1952 – 1954 онуудад Ардын төрийнхөө их баяр наадамд түрүүлсэн дархан аварга Бадамдоригийн Түвдэндорж, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харъяат 1947, 1948 онуудад түрүүлсэн дархан аварга Шаравын Батсуурь, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харъяат 1956 – 1961 онуудад завсаргүй 6 түрүүлсэн дархан аварга Дарийн Дамдин, Төв аймгийн Эрдэнэсант сумын харъяат 1963, 1965 – 1967, 1974 онуудад түрүүлсэн Жигжидийн Мөнхбат, Увс аймгийн Хаяргас сумын харъяат Ардын төрийн их баяр наадамд 10 түрүүлсэн баяр наадмын манлай харьшгүй хүчит дархан аварга Хорлоогийн Баянмөнх, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харъяат 1978, 1980, 1983 – 1984 онуудад түрүүлсэн олноо хар аварга хэмээн нэршисэн дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтох, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат Төрийнхөө их баяр наадамд 11 удаа түрүүлж дээд амжилт тогтоосон босоо аварга Монгол Улсын хөдөлмөрийн баатар (1998), спортын гавьяас мастер (1989), самбо бөхийн дэлхийн гурван удаагийн аварга (1985, 1986, 1989), сонирхогчдын сумо бөхийн дэлхийн аварга (1993), Даяар дуурсагдах далай даян дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ нар билээ.

Эдгээр 7 дархан аваргаас хэн нь хамгийн олон начин төрүүлсэн бэ?

Жич: Энэхүү мэдээг Монголын бөх сонирхогч ард түмэндээ сонирхуулах үүднээс нийтэлсэн бөгөөд бөхчүүдийн хойч үеэ хэрхэн бэлдэж, нутаг усныхаа залуу бөхчүүдийг хэрхэн дэмжиж цолонд хүргэдэг байсан бодит жишээг харуулсан болно

Дархан аварга Бадамдоригийн Түвдэндорж: 1960 – 1965, 1969, 1972 онуудад тус тус 4 давсан байна. Ингэхдээ 1960 онд Завхан амйгийн Их-Уул сумын харъяат МУ-ын начин Цэвээн-Ойдовийн  Гомбийг залуу бөх байхад нь тавын даваанд унж начин болгосон ба Госбо начин түүнээс хойш зодоглоогүй байна. 1961 онд Баянхонгор аймгийн Өлзийт сумын харъяат МУ-ын начин Чулууны Баасанхүүг залуу бөх байхад нь тавын даваанд өвдөг шороодон начин болгосон ба Баасанхүү начин хойтон жил нь Булган аймгийн Сайхан сумын харъяат МУ-ын арслан С.Цэрэнгээр 5 давж начнаа баталсан билээ. 1962 онд Өвөрхангай аймгийн Хужирт сумын харъяат МУ-ын начин Санжжавийн Сугарт өвдөг шороодон начин болгож улмаар Сугар начин түүнээс хойш хараахан начин цолоо баталж чадаагүй байна. 1964 онд Завхан аймгийн Их-Уул сумын харъяат МУ-ын начин Сэнгэдовдонгийн Лхагвад өвдөг шороодон начин болгожээ. Лхагва начин цол авсанаасаа хойш 4 удаа 4 давж нэг удаа 5 даван начин цолоо баталжээ. 1965 онд Төв аймгийн Лүн сумын харъяат МУ-ын харцага Данзандаржаагийн Сэрээтэрийг начин болгож Сэрээтэр начин тэр жилээ Архангай аймгийн Өлзийт сумын харъяат МУ-ын арслан Чойжилсүрэнгээр 6 даван, 7-ийн даваанд дархан аварга Д.Дамдинд өвдөг шорооджээ. Ийнхүү 1965 онд 6 давсан Сэрээтэрд сүүлд Харцага цолыг нөхөн олгосон байна. Сэрээтэр харцага цол аваад зогссонггүй хойтон жил нь мөн 6 давж өсөх ирээдүйтэй шилдэг начин болохоо харуулсан ба 3 удаа 5 давж цолоо баталж байжээ. 1969 онд Булган аймгийн Дашинчилэн сумын харъат МУ-ын начин Дамдингийн Галдандагвад өвдөг шороодон начин болгосон байна. Галдан дагва начин түүнээс хойш 1972, 1976 онуудад тус тус 5 даван начин цолоо баталж байсан байна. 1972 онд Увс аймгийн Тэс сумын харъяат МУ-ын начин Дамирангийн Баатаржавд унаж начин болгожээ. Баатаржав начин цол хүртсэнээсээ хойш хараахан начин цолоо баталж чадаагүй юм байна. Ийнхүү МУ-ын дархан аварга Б.Түвдэндорж барилдах хугацаандаа 7 начин төрүүлсэн байна.

Дархан аварга Шаравийн Батсуурь: 1945, 1950, 1955, 1965, 1968 – 1969, 1970, 1972 онуудад тус тус 4 давсан. Ингэхдээ 1945 онд залуу бөх байсан байна. 1950 онд Увс аймгийн Ховд сумын харъяат МУ-ын начин Жотойн Гилэгд өвдөг шороодож начин болгосон байна. 1955 онд тэр жилийн түрүү бөх Төв аймгийн харъяат МУ-ын арслан МУ-ын арслан Самдангийн Оргодолд өвдөг шороодож начин болгосон ба Оргодол олон хүчтэй өрсөлдөгчөө дараалан өвдөг шороодуулсаар залуу бөх улсын наадмын түрүү бөхөөр тодорж арслан цол хүртсэн байна. Оргодол арслан түүнээс хойш 1957, 1958 онуудад 6 давж, 1959 онд 4 давж байжээ. 1965 онд Дорнод аймгийн Гурванзагал сумын харъяат МУ-ын начин Алтангэрэлийн Таживд өвдөг шороодож начин болгосон ба дараа Тажив начин дараа жил нь мөн 5 давж цолоо баталж байжээ. 1968 онд Сүхбаатар аймгийн харъяат МУ-ын харцага Дахын Одсүрэнг начина болгосон ба Одсүрэн начин 1972 онд дархан аварга Х.Баянмөнхөөр 6 давсан амжилтаар сүүлд МУ-ын харцага цол хүртсэн байна. 1969 онд Булган аймгийн Сэлэнгэ сумын харъяат МУ-ын начин Лувсанцэрэнгийн Хишигсүрэнг начин болгосон байна. 1970 онд Говь-Алтай аймгийн Дарив сумын харъяат МУ-ын заан Чогдовийн Амартүвшинг начин болгожээ. Амартүвшин түүнээс хойш 2 удаа 5 давж 2 удаа 6 даван 1981 онд МУ-ын заан цол хүртжээ. 1972 онд Увс аймгийн Тэс сумын харъяат Төмерийн Артагийг начин болгосон ба Артаг начин дараа жил нь мөн 5 давж цолоо баталжээ. Ийнхүү дархан аварга Ш.Батсуурь барилдах хугацаандаа 7 начин төрүүлсэн байна.

Дархан аварга Дарийн Дамдин: 1977, 1982, 1984 – 1993 онуудад нийт 12 удаа 4 давж байсан байна. 1982 онд Төв аймгийн Бүрэн сумын харъяат МУ-ын начин Мөнхийн Загдсүрэнг начин болгосон. Загдсүрэн начины амжилт түүнээс хойш бүртгэгдээгүй байна. 1984 онд Завхан аймгийн харъяат МУ-ын начин Моломын Мижиддоржийг начин болгосон ба Мижиддорж начин түүнээс хойш зодоглоогүй юм байна. 1985 онд Хөвсгөл аймгийн Галт сумын харъяат МУ-ын начин Судъяаагийн Ганзоригт өвдөг шороодон начин болгосон байна. 1986 онд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харъяат МУ-ын начин Доржпаламын Шоовдойхүүг начин болгожээ. 1987 онд Төв аймгийн Баянцагаан сумын харъяат МУ-ын харцага Лүндэгийн Бадарчид өвдөг шороодсон ба Бадарч улсын арслан Ганбаатараар 6 даван дархан аварга Д.Цэрэнтогтоход зааны даваанд өвдөг шороодон хожимоо МУ-ын харцага цол хүртсэн байна. 1989 онд Ховд аймгийн Дарив сумын харъяат МУ-ын начин Лодойн Эрхбаярт өвдөг шороодон начин болгожээ. 1990 онд Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын харъяат МУ-ын начин Агвааны Ганбаатарыг начин болгосон бол 1991 онд Өвөрхангай аймгийн Хужирт сумын харъяат МУ-ын начин Ширмэнгийн Батхуягийг начин болгожээ. Батхуяг начин 1993 онд 5 даван цолоо баталсан байна. 1992 онд Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат МУ-ын начин Сэр-Одын Эрдэнэбатыг начин болгосон бол хамгийн сүүлд 1993 онд МУ-ын начин Балганы Баянбаатарыг начин болгосон байна. Ийнхүү дархан аварга Д.Дамдин барилдан хугацаандаа 10 начин төрүүлсэн байна.

Дархан аварга Жигжидийн Мөнхбат: 1984, 1986 – 1991, 1995 – 1996, 1998 – 1999, 2001 – 2003 онуудад нийт 14 удаа 4 давсан байна. Ингэхдээ 1987 онд Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат МУ-ын харцага Болдын Жавхлантөгст өвдөг шороодон начин болгосон ба Жавхлан төгс харцага тэр жилээ МУ-ын заан Мягмараар 6 давж улмаар 1993, 1994 онуудад мөн 6 даван МУ-ын харцага цолыг хожим хүртжээ. 1989 онд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харъяат МУ-ын начин Должингийн Адъяатөмөрийг начин болгожээ. 1990 онд Төв аймгийн Алтанбулаг сумын харъяат МУ-ын заан Регчинхүүгийн Гансүхийг начин болгосон ба Ганхүү заан тэр жилээ МУ-ын заан Дүвчингээр 6 давж дархан аварга Цэрэнтогтоход өвдөг шороодсон ба 1994 онд дархан аварга Ж.Мөнхбатаар 7 давж МУ-ын заан цол хүртжээ. 1991 онд Төв аймгийн Зуунмод сумын харъяат МУ-ын начина Хэнмэдэхийн Амарааг начин болгосон ба Амараа начин 1995 онд МУ-ын заан П.Сүхбатаар 5 даван начин цолоо баталжээ. 1995 онд Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат одоогийн Даян аварга Гэлэгжамцын Өсөхбаярт өвдөг шороодсон байна. Өсөхбаяр аварга тэр жилээ 7 даван аймгийн арслан цолтой барилдаад шууд улсын заан цол хүртжээ. 1996 онд Сэлэнгэ аймгийн Түшиг сумын харъяат МУ-ын начин Гүржавын Эрдэнэбатад өвдөг шороодон начин болгосон байна.  1998 онд Архангай аймгийн Чулуут сумын харъяат МУ-ын начин Пааваасүрэнгийн Моломжамцийг, 1999 онд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын харъяат МУ-ын начин Чүлтэмийн Мөнхтогтохийг, 2001 онд Баярхонгор аймгийн Хүрээмарал сумын харъяат МУ-ын начин Доржсүрэнгийн Нямхүүг, 2002 онд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харъяат МУ-ын начин Лхагважавийн Отгонбаярыг, 2003 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат МУ-ын начин Гунаажавын Эрхэмбаяр нарыг тут тус начин болгожээ. Ийнхүү дархан аварга Ж.Мөнхбат барилдах хугацаандаа нийт 11 начин цолтог төрүүлсэн байна.

Дархан аварга Хорлоогийн Баянмөнх: 1993 – 2001 он хүртэл дараалан 9 удаа 4 давж 5-ийн даваанд өвдөг шорооджээ. Ардын төрийнхөө их баяр наадамд... Үргэлжлэлийг эндээс уншина уу

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top