Морь уяна гэдэг бүтэн жилийн хөдөлмөр, төрийн ажил хэмээн манай уяачид ярьдаг. Наадмаас наадмын хооронд жилийн дөрвөн улирал гадаа гандаж, хөдөө хөхөрч, адууныхаа дэргэд байж сая амжилтанд хүрдэг. Гэтэл сүүлийн үеийн наадмуудад уяачдынхаа хөдөлмөрийг үнэлэх тал дээр жаахан сул хандаад байх шиг тал ажиглагдах болоод байгаа нь нууц биш. Энэ асуудлын гол зангилаа нь Монгол наадмын гол дуулиан болоод байгаа мөнөөх эрлийз морьдын асуудал. Учир нь ММСУХ-оос төрийн наадамд эрлийз болон Монгол адууг ялгаж уралдуулах тухай шийдвэр гаргасан бөгөөд хөдөө орон нутгийн наадмуудад эрлийз адууг уралдуулах эсэхийг тухайн наадам зохион байгуулагчид шийднэ гэсэн заалт гаргасан. Энэ шийдвэрийн хүрээнд энэ жилийн АХ-ын 90 жилээр дан Монгол адуу уралдсан. Засгийн газрын шийдвэрээр зохиогдсон бүсийн уралдаануудад ч гэсэн эрлийз морьдыг уралдуулаагүй.
Гэтэл уралдааны замд гаргачихаад ирсэн хойно нь эрлийз хэмээн хасдаг нь буруу юм шиг санагдана. Хасах л байсан юм бол анхнаасаа гаргахгүй, аваад үлдэж болно, улсын наадам шиг... Уясан хүлэг нь айраг түрүүнд хурдлана гэдэг уяач хүний ганц жаргал байдаг. Тэгэтэл өнөөх түрүүлж, айрагдсан хурдан хүлгийг нь ... Үргэлжлэлийг эндээс уншина уу
Сэтгэгдэл ( 0 )