Монгол түмний бахархал Д.Дагвадорж Японы мэргэжлийн сүмод 16 настайдаа хөл тавьсанаасаа хойш Японы эзэн хаан Акахитогийн цомыг 25 удаа авсан билээ. Кеншё буюу бооцооны хэмжээг сумогийн түүхэнд шинчлэн тогтоосон амжилт зөвхөн түүнийх.
Тэрээр Озеки Чиотайкайтай хийсэн шийдвэрлэх барилдаанд 132 кеншё авч байлаа. 2005 онд нэг жилийн бүх башёд түрүүлсэн удаатай. Монгол Япон болон дэлхийн олон орны ард түмнээс гадна зөвхөн түүний барилдааныг ямар ч ажилтай байсан хойшлуулж байгаад үздэг "оддыг" нэрлэвэл : Францын ерөнхийлөгч асан Жак Ширак, нэрт дуучин Селин Дион, Жүжигчин Шарон Стоун, кунг-фугийн мастер Жет Ли, реппер Will Smith, Найруулагч Петер Жексон (Lord of Ring, KingKong), Жүжигчин Адриан Броди (Төгөлдөр хуур), Холливудын нэрт жүжигчин Чарлез Терон (Hankook), Японы нэрт дуучин Утада Хикару гэх мэт урт жагсаал хөвөрнө.
Эдгээр жагсаалтыг харахад л түүнийг ямархуу чансааны бөх гэдэг нь харагдах биз ээ. 2004-2007 он хүртэл Асашёорюү Дагвадорж ганцаараа сумогийн дэвжээг эзэгнэсэн цорын ганц ёкозүна байв. Японы мэргэжлийн сумогийн домогт их аварга Тайхогийн амжилтыг талын Монголын хүчтэн энэ эрчээрээ явбал эвдэх нь нэгэнт тодорхой байлаа. Түүний зогсоож Япон түмний бахархал болсон Тайхо их аваргын дээд амжилтыг гадаадын бөхөд алдахааргүй хүчтэн тухайн үед Японд байхгүй нь нэгэнт тодорхой байв. Эртнээс самуурайн ёсыг дээдлэж ирсэн Наран үндэстэнд энэ бол хүнд цохилт болох нь гарцаагүй. Ямар ч хамаагүй тэгэхдээ сумо болон Япон улсын нэр хүндэд харшлахааргүй тийм л нарийн аргаар Асашёорюүг сумогийн дэвжээнээс буулгах цаг үеийн шаардлага гарч ирэв. Нэгэнт хүчээр дийлэхгүй нь ойлгомжтой болохоор их аваргаас шалтаг хайж эхлэсэн нь мэдээж.
Багаасаа “атаманаар занималдаж” ирсэн Асашёорюүгийн төрөлхийн хор шартай зан тэдэнд өгөөш болж байлаа. Ядаж байхад зөвшөөрөлгүй хөлбөмбөг тоглочихно, башё дуусаад байнга Монгол руу байнга явна, эх орондоо ирэхээр нь танил тал найз нөхөд нь урин дуудна. 2010 оны 1-р сарын тэмцээний үеэр орой нэг хүнд гар хүрсэн гэж хэвлэлээр шуугисан явдал эцэстээ түүнийг зодог тайлахад хүргэсэн билээ. Үнэндээ япончууд Асашёорюүгаас ихэд бэргэж байсан тул тал бүрээс нь хавчин хяхсаар сумогийн ертөнцөөс явуулсан. Ийнхүү мэргэжлийн сумогийн дэвжээнд ёкозүна Даваажаргал үлдлээ. Даваажаргалын хувьд бол өөр хэрэг.
Тэр бол япон эмэгтэйтэй гэрлэсэн, тус улсын иргэн болчихсон үндсэндээ япон хүн. Асашёорюүгийн гишгэсэн мөрийг мөшгин үргэлж хардан хавчдаг бол Хакухог тэд эрхлүүлдэг. Тал бүрээс нь дэмждэг. Харин одоо гурав дахь ёкозүна төрөхөөр юу юугүй дуншиж эхэллээ.
Мэргэжлийн сумогийн 70 дахь ёкозүна болох хамгийн өндөр шанстай байгаа харамафүжи Бямбадорж туйлын үндсэрхэг үзэлтэй, Монголоо гэсэн сэтгэлтэй нь япончуудын хувьд шүдний өвчин болоод байна. Зарим ояката нар түүнийг Асашёорюүтэй зүйрлэн адилхан зан араншинтайг нь шүүмжлээд эхэлчихсэн. Өөрөөр хэлбэл дарамт эхэлжээ. Талын Монголын хүчтэнгүүд л моодноос гарч буй сумог дэлхий дахинд таниулсан нь нууц биш. Манайхан тавган дээр хоёр мантуу зодолдоно хэмээн хошигноцгоодог. Тэгвэл тэр тавган дээрх мантууг туйлын амттай болгосон хүчит бөхчүүдийг ийн алаг үзэх хэрэг байна уу? Сумогийн ертөнц шударга л юм бол золиосонд ганц Асашёорюү л өртөг л дээ. Дахин МОНГОЛ БӨХЧҮҮД-ийг цунами бүү дайраасай.
Б.Эрдэнэ.
Сэтгэгдэл ( 2 )
mongoliin baharhal bolson erchuud shu
Hairtai shu dagvaa avraga da. Eruul enh ajil hodolmor tsaashdiin amidrald tani sain saihnig buhnig bugdig husey!!! Love love love Minii mongol er hunii baharhal yum shu de. Hediigeer gadaad nohortoi ch Urid omno ni mon er huniig baharhah setgel ugui bolson blaa. Harin taniig bi haraad zurh ogshij blaa gej.