Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саяхан цөмийн хаягдлыг хадгалах, булшлах асуудлаар зарлиг гаргав. Олон сар шуугилдсан энэ тухай маргаанд тэр цэг хатгахыг хүсчээ. Гэвч асуудал бүрэн шийдэгдээгүй гэж хэлж болно. Цөмийн хог хаягдлыг хориглох талаарх хууль эрх зүйн орчин тун бүрхэг хэвээрээ байна. Цөмийн энергийн тухай хууль нэгэнт гарчихсан байгаа. Мөн Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал дахь цөмийн аюулын хүрээний асуудлуудыг цаашид хэрхэн засах зэрэг хүлээгдэж буй зүйл олон ажээ. Өнгөрөгч хавраас хойш дуулиан дэгдээж, цөмийн хаягдлыг Монголдоо булшлах гэрээ, санамж бичиг байгуулан манаргаж явсан төрийн томчуудтай хариуцлага тооцохоос аргагүй. Гэхдээ энд бас нэг баримт дэлгэгдэж буйг өгүүлэх хэрэгтэй боллоо. Юув гэвэл УИХ-ын 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн хуралдааны хэлэлцэх асуудлын дарааллын тав дахь хэсэгт “Цөмийн энергийн тухай”, “Цөмийн энергийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай”, “Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын тухай хуулийг хүчингүй болгох тухай” асуудлуудыг батгаажээ. Эдгээрийг хэлэлцэх үеэр хэн юу хэлж, ямар байр суурьтай байсан нь одоо тодорхой харагдаж байна. Энэ талаар уншигчиддаа зарим хэсгээс нь сонирхуулъя. .
,,,Д.Дэмбэрэл: 1,Байнгын хорооноос гаргасан төслийн 3,1-д дараах утгатай заалт нэмэх. Үүнд:
3,1, “Цацраг идэвхт хаягдал булшлах” гэж зөвхөн өөрийн орны цацраг идэвхт хаягдлыг булшлахыг” гэсэн саналыг дэмжье.
Түүний ийнхүү хэлсний дараа хуралд оролцсон гишүүд саналаа өгчээ.
Зөвшөөрсөн -29
Татгалзсан - 16
Бүгд 45
Ингээд энэ санал нь 64,4 хувиар дэмжигдэв.
Д.Энхбат- Цөмийн аюулгүй байдлыг хангах хамгийн гол арга бол хаягдалыг үүсгэж байгаа компани өөрөө булшилдаггүй. Хаягдлыг нь өөр компани булшлах лицензтэй байдаг. Тэр компани өөрсдийнхөө зардлаар булшилна. Ер нь өөрөө хяналтын байг булшлах нь авлигын хэрэг бөгөөд бүх юмыг сүйтгэх гол арга шүү дээ. Тиймээс асуугаад байгаа нь хяналтын тогтолцоог яагаад хоёуланд нь хийгээгүй байгаа юм бэ. Өөрөөр хэлбэл хаягдал, цөмийн эх үүсвэр үүсгэж байгаа компанид бол цөмийн эх үүсвэрээ заавал өөр компанид тушаах ёстой байхгүй юу.
Д.Дэмбэрэл: Хэн хариулах вэ. Б.Долгор сайд тодруулаад,
Б.Долгор: -Изотоп контор гэдэг байгууллага бол энэ хаягдал булшлах зөвшөөрлийг тусгайлан өгнө. ...хаягдлыг булшлахтай холбогдсон зохицуулалт маань хуулийнхаа дагуу хийгдээд явна...
УИХ-ын гишүүд ийнхүү ярилцаад цөмийн хог хаягдлыг булшлах тухай асуудлаар байр сууриа нэгтгэн, зөвшөөрч байжээ. УИХ-ын энэхүү дэлгэрэнгүй протоколыг дараа бүрэн эхээр нь нийтлэх болно.
Сэтгүүлч Б.Отгонбаяр
Сэтгэгдэл ( 0 )